ОУ-д 7-р сарын 9-нийг гашуудлын өдөр болгох шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргалаа. Краснодарын хязгаарын усны үер болон Украинд болсон зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдсан учир ОУ-д гашуудлын өдөр зарлаж байгаа тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 7-р сарын 7-ны шөнө болсон усны үерт Геленжик, Крымск, Новороссийск гурван хот болон Краснодарын хязгаарын хэд хэдэн тосгоны нийт 5 мянга гаруй байшинг урсгасан байна. Сүүлийн үеийн мэдээгээр энэ байгалын гамшигаас болж 170 хүн амь насаа алдаж, 20 мянга гаруй хүн хэлмэгдээд байна. Псков мужийн Агуу их Луки хотын 43 мөргөлчдийн сууж явсан автобус Украин улсын Чернигов мужид бямба гаригийн өглөө онхолдсон байна. Оросын 14 иргэн амь насаа алдаж, 29 нь шархаджээ. Энэ зам тээврийн осолд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. ОУ-ын ерөнхийлөгчийн зарилгаар бүх Орос орон даяар болон гадаадад байгаа төлөөлөгчдийн газрууд 7-р сарын 9-нд төрийн далбааг бөхийлгөх болно. Соёл урлагын байгууллагууд болон улсын телевизийн сувгуудыг зугаа цэнгээний нэвтрүүлгээс татгалзахыг зөвөлсөн байна.