Афганистаны өмнөд нутагт 19 хүн дайнчдын гарт өртөж амь насаа алджээ. Гильменд мужийн хяналтын байран дээр байсан цагдаагийнхан талибчуудын отрядуудтай буудалцсны улмаас 5 цагдаа алагдсан гэж орон нутгийн захиргаанаас мэдээлсэн байна. Бараг 4 цаг үргэлжилсэн буудалцааны явцад 22 дайнчдыг устгаж чадсан байна. Замын хажууд булсан фугас мин дэлбэрснээс болж Кандагар мужид 14 энгийн номхон иргэд амь насаа алджээ. Өөр гурван хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.