Кубань болсон байгалын гамшигаас болж хүний амь эрсдсэнтэй холбогдуулан Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. “Кубаньд хүний амь эрсдэсэн байгалын гамшиг тохиолдсныг дуулаад казахчууд эмгэнэн гашуудаж байна. Казахын ард түмэн болон өөрийнхөө зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон төрөл төрөгсөдөд нь дамжуулж өгнө үү гэж” өнөөдөр Казахстан улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас тараасан цахилгаан утсанд өгүүлсэн байна.