АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас Алс Дорнод зөвхөн хожино. Энэ бүс нутгийн хөгжлийн асуудал оросын засгийн газрын ажлын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Олон улсын форум эхлэхээс хоёр сарын өмнө оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнод, Өмнөд Курилийн арлуудаар хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд бэлтгэл ажлыг шалгалаа.

Энэ оны 9-р сарын 8-9-ны хооронд ОУ-д анх удаа болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хот болон барилга байгууламжууд ерөнхийдөө бэлэн болсон байна гэж засгийн газрын тэргүүн үнэлсэн байна. Хот үнэхээр хөгжил дэвшил рүү мэдэгдэхүйц алхам хийсэн байна. Харин одоо зарим нэг хэсэг дээр “ухаалаг нөхөлт” хийх л үлдсэн байна. Үүнийг хийх хугацаа байна. Дээд хэмжээний уулзалтад зориулж байгуулсан барилга байгууламжууд дэлхийн томчууд энэ хотоос явсны дараа ч ашиглагдах болно. Эхний ээлжинд эдгээр нь дэд бүтцийн обектууд юм.

Тооллогын танхимын мэдээгээр АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад зориулаж 2008- 2012 оны хооронд барьж байгуулсан барилга байгууламжид 679,3 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ хөрөнгийг холбооны төсөв болон төсвөөс гадуурх эх сурвалжаас 32,3, 62,6-н хувийн харьцаатайгаар гаргасан байна. АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын нэг чухал үе шат нь гүүр барих асуудал байсан юм. Дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийг Владивосток, Русский арал хоёрын хооронд барилаа.

Медведев айлчлалынхаа явцад энэ гүүрний нээлтэд оролцлоо. Алтан эвэр далайн тохой дээгүүр тавих гүүр бол оргилуун төсөл юм. Гүүр барих ийм аргаар Сахалин арлыг эх газартай холбож болно гэж ерөнхий сайд үзэж байна. Миний бодлоор ийм зорилт биелэгдэх тавилантай. Хэрвээ ингэж чадвал Сахалины амьдралыг үндсээр нь өөрчилж болно. Харин энэ төсөл нь маш өндөр үнэтэй гэдэг нь өөр асуудал юм. Гэхдээ энэ нь эдийн засгийн асуудал, харин нийгмийн талаас нь авч үзвэл гайхамшигтай зүйл юм. Тэгэхлээр ирээдүйд Сахалин арлыг эх газартай холбох бүхий л арга, бүхий л хувилбарыг бид бодож, тооцож үзэх ёстой гэж би үзэж байна гэж Медведев хэлсэн байна.

Дмитрий Медведев Алс Дорнодоор нилээд удаан айлчлалаа. Сахалин мужид хамрагддаг Курилийн арлуудад ерөнхий сайдтай хамт дэд ерөнхий сайд нар бас айлчиллаа. Медведев Кунашир арал дээр хоёр дахь удаагаа очиж байгаа ба ерөнхийлөгч байхдаа 2010 онд анх удаа айлчилж байсан юм. Мэдээж хэрэг асуудал маш их байна гэхдээ холбооны төсөл хэрэгжүүлэх шаардлага байсаар байна гэж тэр ярьсан юм. Энэ арлын нийгэм эдийн засгийн байдал маш хүнд байсан. Харин сүүлийн хоёр жил энэ байдал сайн тал руугаа эргэсэн байна. Жишээ нь, орчин үеийн, тухайн орон нутагт тохирсон шинэ орон сууцнууд барьсан явдал юм. Мөн хүүхдийн цэцэрлэг, сургуулийг ашиглалтанд оруулсан байна. Бас асфальтан зам Курилийн арлуудад хэзээч байгаагүй юм гэж тэр ярилаа.

Алс Дорнод бол ОУ-ын онцлог бүс нутаг юм. Оросын шинэ засгийн газарт Алс Дорнодыг хөгжүүлэх яам бий болсныг хэлэхэд хангалттай бизээ. Энэ хандлага бол оросын удирдлагуудын хувьд тэргүүлэх чиглэл байгаа юм гэж Медведев тэмдэглэсэн байна. Цалин, нийгмийн хөтөлбөрүүдийн зарлага зэрэг нийгмийн чанартай зарлагууд төсвийн хамгаалалттай бүлэгт хамаарч байгаа. Энэ бүс нутгийг хөгжүүлэх холбооны хөтөлбөр 2015 он хүртэл хийгдсэн бөгөөд 27 тэрбум рублийн хэмжээтэй юм. Статистикийн сүүлийн үеийн мэдээгээр хувийн хөрөнгө оруулагчдаас жилд 1 тэрбум рубль орж байна. Энэ үзүүлэлт нь улсын болон хувийн хамтарсан систем ажиллаж байгааг харуулж байна гэж Медведев үзэж байна.

Харин Алс Дорнод руу Япон улс өөр өнцгөөс хардаг юм. Өмнөд Курилийн арлуудад оросын ерөнхий сайд айлчилсан явдлыг Токио “уучлахын аргагүй доромжлол” гэж үзсэн ба тайлбар өгөхийг шаардсан байна. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров ээлжит удаагаа оросын байр суурийг нухацтайгаар тайлбарлалаа. Дмитрий Медведевийн Курилын арлуудад хийсэн айлчлалын талаар тайлбарлаад байх юм байхгүй. Засгийн газрын дарга улс орноороо ээлжит удаагаа айлчилж, ОУ-ын хувьд маш чухал энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах асуудлыг авч үзэн шийдвэрлэсэн юм. ОУ-ын ийм байр суурийг манай япон хөршүүд сайн мэдэж байгаа, бид үүнийг нууцлаагүй, энхийн гэрээний тухай хэлэлцээр хийх болгонд бид энэ тухай тайлбар өгдөг. Энхийн гэрээ байгуулах тийшээ бид үе үе сэргэдэг учир шалтгаантай, учир шалтгаангүй эсэргүүцлийн замаар биш бүх салбарт хамтран ажиллах харилцан ажиллагааг гүнзгийрүүлэх замаар дээд түвшинд хүрсэн хэлэлцээрүүдийг амьдралд хэрэгжүүлэх замаар л ахих ёстой юм гэж Лавров ярьж байна.

Тун удахгүй Сергей Лавров, Япон улсын ГХЯ-ны сайд Коитиро Гэмбатай уулзах юм. Япон нөхөртэйгээ хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийг нарийвчлан хэлэлцэнэ гэж Лавров хэлсэн байна. Хоёр талын болон олон улсын асуудлыг хэлэлцэх талбар нь 9-р сард Владивосток хот болох юм.