Америкийн цэргүүдийг өмнөд японы Окинава арлаас шилжүүлэн байрлуулах ажлыг хурдавчлана. Япон улсын ГХЯ-ны сайд Коитиро Гэмба, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар өнөөдөр болсон хоёр талын хэлэлцээр дээр ингэж тохиролцсон байна. Японы тал найдвартай эсэхэд ихэд эргэлзэж байгаа америкийн цэргийн “Оспри” конвертопланыг Япон улсад байрлуулах асуудалд онцгой анхаарал хандуулахаар тэд тохиролцсон байна. “Оспри” конвертопланы саяхан осолдсон шалтгааны тухай мэдээлэлийг Токиод хүргүүлнэ гэж Клинтон амалсан байна. “Оспри”-г Япон улсад байрлуулах асуудал анхныхаа төлөвлөгөөний дагуу явагдана гэдэгт тэрээр найдаж байна. БНАСАУ-ын асуудлаар цаашид ч нягт хамтран ажиллана гэж тус улсуудын гадаад бодлогын байгууллагуудын тэргүүнүүд уулзалтынхаа дараа мэдэгдсэн байна. Камбож улсад болох АСЕАН-ы долоо хоногийн үеэр Солонгосын хойгын асуудлыг АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд хэлэлцэх болно гэж Клинтон онцлон тэмдэглэсэн байна.