Сирийн хямралыг зохицуулахад чиглэгдсэн түүний хүчин чармайлт нуран унсаныг НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан хүлээн зөвшөөрлөө. Францийн Мондэ сонин энэ тухай мэдээлсэн байна. Сирийн арми болон сөрөг хүчнийхэн нэгэн зэрэг галаа зогсоож, эдний эвлэрэлийг хянах олон улсын ажиглагчдыг Сири улсад байлгах зэрэг ажлууд Аннаны төлөвлөгөөнд багтаж байсан юм. “Нөхцөл байдлыг энхийн аргаар зохицуулахын тулд бид хангалттай хүчин чармайлт гаргалаа. Байдлаас ажихад амжилтад хүрсэнгүй, амжилтад хүрэх баталгаа алга гэж” энэ сонинд ярилцлага өгөхдөө тэрээр мэдэгдсэн байна. Сири улсад мөргөлдөөн жил гаруй үргэлжилж байна. НҮБ-ын мэдээгээр 12 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. Гадаадын дэмжилгээр зэвсэглэсэн сөрөг хүчинтэй хийсэн мөргөлдөөнөөс болж 2500 хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон цэргийн албан хаагчид амь насаа алдаад байна гэж Сири улсын төр засаг мэдээлж байгаа юм.