Сүүлийн үеийн мэдээгээр Краснодарын хязгаарт болсон үерээс болж 171 хүн амь насаа алдаж, 80 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 205 хүн тэр дундаа 48 хүүхэд эмнэлэгийн тусламж авсан гэж ОУ-ын ДХЯ-ны шуурхай штаб мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна. Тэдний 77-г нь эмнэлэгт хэвтүүлсэн ба 13 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Геленжик, Новороссийск хотууд болон Крымын дүүрэг үерийн усанд авахуулсан байна. Усархаг борооноос болоод Краснадорын хязгаарын машины болон төмөр замын хөдөлгөөн зогсоод байна. Ерөнхийлөгч Владимир Путин байгалын гамшиг болсон газар очиж хамгийн их хохирол амссан нутгууд дээгүүр нисэж хэлмэгдэгсэдэд яаралтай тусламж үзүүлэх даалгавар өгч, мэргэжилтнүүдийн илтгэлийг сонссон байна. Яаралтай тусламжийн мөнгийг даваа гаригаас олгож эхлэнэ. Кубаньд сүүлийн хэдэн арван жилд болоогүй усны үер баасан гаригийн шөнө тус хязгаарын хэд хэдэн нутагт орсон усархаг борооноос болсон байна. Энэ удаа таван сарын дундаж тундас унажээ. 7-р сарын 9-нд Краснадорын хязгаарт гашуудлын өдөр зарлаад байна.