Буддын шашны эртний урлагийн хосгүй бүтээлүүдийг нууцаар хил давуулж гаргах гэсэн оролдлогыг пакистаны томоохон Карачи хотын хууль сахиулах байгууллагууд тасалдуулж зогсоов. Эдгээр бүтээл олон сая долларын үнэтэй гэж өнөөдөр DawnNews телевизийн сувгаар мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр цагдаа нар Бурхны барималууд ба очир, 2 мянга гаруй жилийн түүхтэй эртний зоосыг далд хийсэн хайрцагууд ачсан машиныг зогсоожээ. Мэргэжилтнүүд нандин бүтээлүүдийн жинхэнэ өртөгийг лавлан тодруулж байна. Гандхарын соёлд хамрагдах эд зүйлийг Пакистаны баруун-хойд нутагт хууль бусаар малтлаг хийж олсон билээ. Гандхарын соёл орчин цагийн Афганистан, Пакистан болон Энэтхэгийн баруун хойд нутагт дэлгэрч, манай эрний өмнөх 1У зууны үеэс манай эрний У11 зуун хүртэл цэцэглэн хөгжсэн билээ.