«Торгоны зам» авто уралдаан өнөөдөр Москвад Улаан талбайд гараа авсан байна. Европ, Ази, Өмнөд Америкийн 25 орны уралдагчид түүнд оролцоно. Тамирчид 7-р сарын 13-нд Геленжик хотноо барианд орох юм. Уралдааныг 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Уралдаанд оролцогчид Волгоград, Элст хотуудыг ойрч бартаат замыг туулна. 2010 оны уралдаанд түрүүлсэн Эдуард Николаев болон Айрат Мардеев, Антон Шибалов, Дмитрий Сотников, Сергей Куприянов нар 2012 оны «Торгоны зам» авто уралдаанд оросын домогт «КАМАЗ-мастер» багийг төлөөлөх юм.