Краснодар хязгаарын засаг дарга Александр Ткачёв гай гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн байдлыг ерөнхий сайд Дмитрий Медведевэд мэдээлэв. Түүнчлэн тэрээр бүс нутгийн эрх баригчдаас гай гамшигт нэрвэгдэгсдэд ямар тусламж үзүүлж байгааг дурдав. Медведев бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун ба Онцгой байдлын яамны тэргүүн Владимир Пучков нарыг энэ бүс нутаг руу явуулахаар шийдвэрлэв. Үерт нэрвэгдэгсдэд зохих тусламж үзүүлэхийг дэд ерөнхий сайд Ольга Голодец, эрүүл мэндийн сайд Вероника Скворцова, нийгмийн хөгжлийн сайд Максим Топилин нарт даалгав. Түүнээс гадна тэд хүмүүсийг гай гамшигт нэрвэгдсэн нутгаас нүүлгэх шийдвэр гаргатал байдлыг хяналтдаа авах юм.

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Украинд авто осолд нэрвэгдсэн оросын иргэдэд тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн яам ба ОБЯ-нд даалгав. Түүнээс гадна амь үрэгдэгсдийн гэр бүлүүдэд тусламж үзүүлнэ. Медведев авто осолд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд гүн эмгэнэл илэрхийлэв. Өнөө өглөө Черниговын мужад Киев-Чернигов чиглэлийн замд оросын Великие Луки хотоос мөргөл хийхээр явсан иргэдийг тээвэрлэх автобус онхолдсны уршгаар 14 хүн амь үрэгдэж, 22 нь шархдаж бэртэв. Украины ерөнхийлөгч, ерөнхий сайд Виктор Янукович, Николай Азаров нар оросын иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. Азаров авто осолын шалтгааныг нарийн мөрдөн байцааж илрүүлэх даалгавар өгчээ.