Согтууруулах ундаа оросын хэвлэл мэдээлийн орчингоос холдож байна. Архины онцгой татварыг нэмэгдүүлснээс хойш Улсын дум согтууруулах ундааны зар суртчилгааг хэвлэл ба Интернетэд бүрэн хориглох хуулийн төслийг батлав.

Ийм зар суртчилгааг хориглосон хууль 2013 оны 1-р сарын 1-нд хучин төгөлдөр болно. Хуулийн төслийг зохиогчийн нэг Улсын думын дэд дарга Сергей Железняк «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч хэлэхдээ

«Улсын думын бүх фракц хуулийг дэмжив. Энэ нь Улсын думын депутатууд нийгэмд чухал хуулийг ямар намыг төлөөлж байгаагаасаа үл шалтгаалан дэмжиж, сонгогчдын ашиг сонирхолын төлөө санал өгч байгааг харуулсан гэв.

Эдүгээ шар айргийг оросын телевизээр зөвхөн шөнө сурталчилж байна. Гэвч удахгүй ийм зар суртчилгаа дэлгэцнээс зайлана гэж Согтууруулах ундааны эсрэг үндэсний бодлогыг боловсруулах төвийн удирдагч Павел Шапкин хэлээд

«Дэлхийн дийлэнх олонхи улс согтууруулах ундааны зар суртчилгааг хязгааралсан юм. Эрүүл  аж төрөхийн төлөө тэмцэлд Орос бусдаас хоцрохгүй байна. Согтууруулах ундааны зар суртчилгааг телевиз, радио, нийтийн тээвэр, төмөр замын ба нисэх онгоцны буудалд хориглосон засвар 7-р сарын 23-аас хүчин төгөлдөр болно» гэв.

Түүнчлэн согтуруулах ундааны зар суртчилгааг хэвлэл, интернетэд хориглоно. Ямар ч согтууруулах ундааны зар суртчилгаа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернетийн хуудаснаас бүрмөсөн зайлах ёстой. Оросын залуучууд бага балчир насандаа согтууруулах ундаа хэрэглэж үздэгийг нийгэм судлалын судалгааны үр дүн харуулав. Иймээс залуучуудыг л зохисгүй мэдээллээс хамгаалах хэрэгтэй гэж Улсын думын дэд арга Сергей Железняк тэмдэглэн хэлээд

«Залуучууд архидах нь манай оронд тулгарсан хүнд түвэгтэй асуудлын нэг болсон нь нууц хэрэг бишээ. Залуучууд интернет маш идэвхтэй хэрэглэж байна. Иймээс согтууруулах ундааны зар суртчилгааг дэлхийн сүлжээнд хориглох нь чухал» гэв.

7-р сарын нэгнээс Орост шар айраг шөнө худалдахыг хориглов. Архины онцгой татварыг эрс нэмэгдүүлжээ. Эрүүл  аж төрөх ёсыг сурталчилж төлөвшүүлэх замаар залуучуудыг архидах аюулаас хамгаалж болно гэж Сергей Железняк тэмдэглэн хэлээд

«Мэдээжээр татварыг нэмэгдүүлэх ганц замаар асуудлыг шийдвэрлэж болохгүй. Хүн амыг ажлаар хангах буурьтай арга хэмжээ авч, эрүүл аж төрөх ёсыг сурталчлах хэрэгтэй. Түүнээс гадна архидалтыг тамхи татахтай холбон үзэх хэрэгтэй. Эдүгээ засгийн газраас тамхи татахыг хязгаарлах багц баримт бичиг бэлтгэсэн юм. Эдгээр баримт бичгийг энэ намар Улсын думд хэлэлцүүлэхээр оруулна гэж бодож байна» гэлээ.

Оросын хууль европын олон оронд батласан хэм хэмжээг давтах төдийгүй илүү хатуу шаардлага тавьж байгааг тэмдэглэе.