АНУ Афганистаныг НАТО эвслээс гадуур Вашингтоны гол холбоотны цэст багтаасан гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон урьдчилан зарлалгүй Кабулд хийж буй айлчлалынхаа явцад мэдэгдэв. Өнөөдөр Клинтон Афганистанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа орнуудын бага хурал Токиод эхлэхээс нэг өдрийн өмнө Афганистанд хүрэлцэн очлоо. Японы нийслэлд 2014 онд НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойшхи тус улсын ирээдүйг авч узэж хэлэлцэнэ. Афганистаныг холбоотны статустай болгосон нь түрэмгийлэл үйлдсэн нөхцөлд харилцан хамгаалахаар тохиролцсон хэрэг биш. Гэвч Афганистан НАТО-гийн гишүүн бус өөр улсыг бодоход АНУ-тай цэрэг санхүүгийн харилцаанд давуу талтай болно. Тухайлбал холбоотны статус нь Афганистаныг зэвсгийн экспортэд хяналт тавих тухай хуулийн үйл ажиллагаанд хамруулахгүй.