Өнөө өглөө Украйны Почаевская Лавра сүм хийдэд мөргөл хийхээр явсан оросын Псков мужийн Великие Луки хотын оршин суугчдын автобус Киев-Чернигов чиглэлийн замд онхолдсны улмаас оросын 14 иргэн амь үрэгдэж  29 нь шархдаж бэртсэн тухай «Интерфакс»агентлаг ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээллийг үндэслэн уламжлав. Үүний өмнө Украйны Онцгой байдлын яамнаас 15 хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн билээ. Осолд нэрвэгдсэн оросын иргэдийг эх оронд нь тээвэрлэнэ. ОХУ-ын ОБЯ-ны Ил-76 онгоц Украйнд очно. Онгоц осолд нэрвэгдсэн 20 хүнийг тээвэрлэх эмнэлгийн модультой. Түүнээс гадна сэтгэл зүйч, эмнэлгийн шинжээчид Як-42 онгоцоор өнөөдөр Украинд очно. Осолд нэрвэгдэгсдийг Псковын төдийгүй Москвагийн эмнэлгийн байгууллагуудад шилжүүлэх юм. Оросын ОБЯ-ны тэргүүн Владимир Пучков осолд нэрвэгдсэн оросын иргэдийг нүүлгэх, амь үрэгдэгсдийн гэр бүлүүдэд тусламж үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг зааварлав. Тэрээр осолд нэрвэгдэгсэд ба хэлмэгдэгсдийн төрөл төрөгсэдтэй шууд холбоо барих шугамыг ажиллуулахыг шаарджээ. ОБЯ-ны мэдээлснээр автобусын жолооч замын хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчсэн байна. Автобусанд нийт 43 хүн байсан. Осолд нэрвэгдсэн хэдэн хүнийг Чернигов хотын 2-р эмнэлэгт хэвтүүлэв.

Гэрэл зураг