Оросын баруун-өмнөд Краснодар хязгаарын Геленжикийн районд наанадаж 144 хүн үерт эндсэн тухай Оросын Онцгой байдлын яамнаас «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Аадар бороо орсон Геленжикийн районы 2000 орчим барилга байшин усанд автсан байна.Өчигдөр орой бараг 22,6 мянган хүн цахилгаан хангамжгүй боллоо. Азгүй тохиолдолоос сэрэмжилж Хар тэнгисийн амралт сувиллын Геленжик хот ба ойр хавийн тосгодыг цахилгаан хангамжаас салгасан гэж Онцгой байдлын яамны төлөөлөгч мэдээлэв. Түүнчлэн авто зам болон гар утасны холбоонд түвэг бэрхшээл тулгарав.

ОХУ-ын Онцгой байдлын яамны бүс нутгийн албадыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Тус яамны 1400 орчим ажилтан болон 200 гаруй нэгж техник үерийн уршгийг арилгах ажиллагаанд оролцож байна. Өнөө өглөө Москвагаас Онцгой байдлын яамны аврагчид, тусгай техник бүхий нисэх онгоц тийшээ нисч явав.

Гэрэл зураг