Манай өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн баатар бол та бүхний сайн мэдэх, оросын нэрт залуу дуучин Дима Билан юм. Дуучин залуугийн агуу их амжилтын нууц нь түүний гаднах сайхан төрх, хоолойн өнгө, тайзыг чадварлаг эзэмшсэн зэрэгт оршдог.Манай хөтөлбөрийг Дима Билан “Время – река” /Цаг хугацаа  усны урсгал мэт/ дуугаараа эхэлж байна.

Дима Билан бага болон өсвөр насаа Оросын өмнө зүгийн Хойд Кавказд өнгөрүүлжээ. Дима хүү мужийн чанартай хүүхдийн уралдаан, тэмцээнүүдэд идэвхитэй оролцож байлаа. Тэр анх 1999 онд Москва хотод зохиогдсон “Чунга-чанга” хүүхдийн их наадамд оролцохоор ирж байв. Тэрбээр дараагийн удаа Москва хотод хөгжмийн дунд сургууль төгссөнийхөө дараа, Гнесиныхны нэрэмжит хөгжмийн сургуульд гоцлол дуучны ангид элсэхээр ирсэн юм. Сургуулиа төгсөөд Дима Оросын театр урлагийн Академийн жүжигчний ангид орж  үргэлжлүүлэн суралцсан билээ. Түүний гол хүсэл бол Квенти Тарантино юм уу, Никита Михалков гэсэн нэртэй найруулагчдын киноны гол дүрд тоглох байв. Яагаад үгүй гэж? “Боломжгүй юм боломжтой болохыг алийг тэр гэхэв”- дууг Дима Билан дуулна.

Үнэхээр л нэр хүнтэй “Евровидение” уралдаант тэмцээнд ялахгүй байхын аргагүй байсан юм. Дима анх 2006 онд Евровидение уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн юм. Үүнд тэр сэтгэл дундуур үлдэсэн. Тэгээд тэр дахин оролцохоор шийдсэн. Түркэд болсон “Евровидение-2008” дээр тэр түрүүлсэн юм. Мэдээж хэрэг энэ нь Дима Биланы карьерт болон оросын эстрадын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон юм.

Оросын эстрадын нэрт дуучин Дима Биланы хувьд түүний шүтэн бишрэгчидэд үргэлж шинэ сюрприз барьдаг  нь хэвийн үзэгдэл болсон. Тэдгээрийн нэг бол телевизийн” Первый канал” сувгийн “Дуурийн хий үзэгдэл” хөгжмийн шоунд дуурийн ари дуулсан явдал юм. Уралдаан үргэлжлэх өдрүүдэд Дима хамгийн их хүнд дуурийн нэг болох “Парис, Елена хоёр” дуурийн арийг сонгон авч, гайхамшигтай дуулсан юм.

2012 оны 6-р сард Москвагийн П.И. Чайковскийн нэрэмжит концертын танхимд Дима Билан симфони-найрал хөгжимтэй шинэ хөтөлбөр үзэгч олноо барьж тэднийг ээлжит удаагаа гайхшруулсан юм. Дуучин залуугийн дуулсан зохиомжуудын дунд дуурийн ари, дэлхийн мюзиклуудын хөтөлбөрүүд болон хүмүүсийн дуртай дуу байлаа.

“Всё в твоих руках” /” Бүх юм чиний гарт байна”/ гэж оросын эстрадын залуу дуучин Дима Билан дуулж байна.