Ойрын гурван жилд инновацийн хөгжил Орос улсын төсвийн бодлогын урьтлал хэвээр байх болно гэж өчигдөр ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв. Түүний хэлснээр Орос олон улсын хөдөлмөрийн хуваарьт зохих байр эзлэх зорилго бухий эдийн засгийн шинэтгэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Медведев оросын эдийн засаг эрчим хүчний түүхий эдийн үнээс урьдын адил шалтгаалж байгааг тэмдэглээд эдийн засгийн шинэтгэл, түүний бүтцийн өөрчлөн байгуулалт, дээд зэргийн технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зайлшгүй чухлыг онцлов. «Түүнчлэн тээврийн дэд бүтэц болон боловсрол, ШУ-ныг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал гэж Дмитрий Медведев тэмдэглэн хэлжээ.