НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирид олон улсын ажиглагчдын мандатын болзолыг өөрчлехгүй байхыг НҮБ-ын АЗ-д зөвлөв. Үүний хамт тэрээр үнэн чанартаа даган мөрдөхгүй байгаа гал зогсоох хэлэлцээрийн биелэлтийг ажиглах биш мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн шийдвэрийг эрэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг санаачлав. Олон улсын ажиглагчид Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөмжийг хүлээн зөвшөөрвэл эрсдлийг аль болохоор багасгаж, улс төрийн үйл явцад анхаарлаа төвлөрүүлэх бүх боломжтой болохын тулд Дамаскад шилжих ёстой. «Ажиглагчид Дамсак дахь төв албаны газраасаа сөрег хүчин, эрх баригчдын хоорондын яриа хэлэлцээг зохион байгуулахыг оролдоно» гэж өчигдөр орой Бан Ги Муны нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Зэвсэггүй 300 ажиглагч Сирид урьдын адил ажиллах ёстой гэж Бан Ги Мун үзэж байна.