«Сирийн анд» бүлгийн парисын уулзалтын хэлбэр улс төрийн талаар буруу, өрөөсгөл талтай байна. Юу гэвэл эдгээр «анд» гэгчид дан сирийн сөрөг хүчний нэг хэсэгт тулгуурлаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Түүний хэлснээр сирийн сөрөг хүчний зөвхөн нэг хэсгийг дэмжих нь Сирид санал зөрөлдөөн, сөргөлдөөнийг хурцатгаж мэднэ. Энэ нь цуст ажиллагаа үргэлжилж, хүмүүсийг эмгэнэлт байдалд оруулна гэсэн үг. «Сирийн анд» бүлгийн парисын уулзалт «женевийн уулзалтад оролцсон зарим төлөөлөгч Төгсгөлийн албан мэдээгээр авсан үүргээ ухамсарлахгүй байгааг» тусган харулсан гэж Лукашевич тэмдэглэв. Сирид сөргөлдөж байгаа бүх талын «санаачилдаг бүлгийг» Кофи Аннаны төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үйл явцад оруулцуулах тухай Төгсгөлийн албан мэдээнд өгүүлснийг дипломат ажилтан дурдав. Москва сирийн иргэд гаднын оролцоогүйгээр хямралыг эв зүйгээр зохицуулахад туслах бодлого баримталж байна. 6-р сарын 30-нд Женевэд ийм зохицуулалтын зарчимт чиг баримжааг тодорхойлсон билээ. Эдгээр зарчим дээр сирийн сөрөг хүчнийг нэгтгэж, засгийн газартай яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй. Сирийн иргэдийн оролцох улс төрийн үйл явц ирээдүйгээ биеэ дааж ардчилсан замаар тодорхойлох боломж сирийн ард түмэнд олгох юм. Шийдвэр Сири улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хүрээнд гаргах ёстой гэж Александр Лукашевич хэллээ.