Оросын иргэд сууж явсан автобус Украины Чернигов мужид онхолдсны уршгаар 14 хүн амь үрэгдэж, бас 22 нь шархдаж бэртсэн тухай Украины Онцгой байдлын яам мэдээлэв. Оросын Псков мужийн Великие Луки хотоос гарсан Scania автобус Киевэд хүрэх байсан. Автобусанд нийт 45 хүн байсан. Тэд гол төлөв сүм дуганд мөргөл үйлдэхээр аялаж явсан оросын сүсэгтнүүд гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээлэв. Осол өглөөний 5 цаг 30 минут орчимд болов. Урьдчилсан мэдээнүүдээс харахад жолоочийн гэм буруугаар автобус замаас хазайж онхолдсон байна.