Оросын парламентад шатрын дугуйланг сэргээж байна. Мэтгэлцээний иймэрхүү хэлбэр нь оросын парламентчуудын хувьд шинэ зүйл биш юм. Хоёр дахь, гурав дахь удаагийн Төрийн думд ийм дугуйлан байсан ба жил бүрийн шатрын аврага шалгаруулах тэмцээн уламжлал болсон байжээ. Харин зургаа дахь удаагийн Төрийн думын депутатуудын хувьд тэмцээн анх удаа болж байна. Тэмцээний босго маш өндөр юм. Шатарчдын дунд дэлхийн нэг бус удаагийн аврага Анатолий Карпов байгаа юм. ОХУ-ын Төрийн думын даргын 1-р орлогч Александр Жуков «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.

«Анатолий Карпов Төрийн Думын депутат учир тэмцээнд орох болно. Нэг тавилтад 5 минут өгч байгаа шуурхай тэмцээн юм. Сул тоглогчид давуу тал олгож байгаа буюу гандикап тоглолт байна. Өөрөөр хэлвэл Карпов цаг хугацааны хувьд давчуу байх юм. Ингэж тоглох нь маш сонирхолтой байдаг юм, учир нь тоглолт хурдан болж үр дүн нь шууд гардаг юм. Мэргэжилтэй шатарчид тоглох учир энэ тэмцээн хязгаарлагдмал байдалтай юм. Тэмцээн нилээн өрсөлдөөнтэй болно. Тэмцээнд оролцох гэж байгаа хүн үүнийг сайн ойлгох ёстой. Шатар тоглодог депутат бүхэн энэ тэмцээнд ихээхэн сонирхолтой оролцдог юм. Энэ бол нэг удаагийн тэмцээн биш шатрын дугуйлан байнга ажиллах болно» гэж Жуков ярилаа.Мэдээж хэрэг тэмцээн шагналгүй байна гэж хэзээ ч байхгүй. Энэ тэмцээнд шагналын сан байхгүй нь үнэн. Харин ялагчид тусгайлан бэлтгэсэн цом гардуулдаг байна.