Канадын морьтон тамирчин түүхэнд анх удаа 10 дахь удаагийнхаа Олимпт оролцох гэж байна. Энэ жил 65 нас хүрсэн канадын иргэн Иан Миллар Лондон хотод болох Олимпын наадамд оролцох Канад улсын багын бүрэлдхүүнд орсон байна. Тэрээр анх удаа 1972 онд Мюнхен хотод болсон Олимпын наадамд оролцож байжээ. Энэ морьтон тамирчин ийм олон удаа Олимпын наадамд оролцсон ч гэлээ зөвхөн 2008 оны Бээжинд болсон Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн байна. Олимпт оролцсон тоогоороо эхний байранд байгаа Олимпын тоглолтын далбаат завины спортын хоёр удаагийн дэд аврага австрын иргэн Хуберт Раудашлиас Миллар ийнхүү түрүүлэх юм.