Сычуань мужийн Шифан хотын зэс-молебдены комбинат барих ажлыг түр зогсоов. Учир нь орон нутгийн олон мягган оршин суугчийн тэмцэл хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Сүүлийн жилүүдэд Хятадад экологийн асуудал олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний гол шалтгааны нэг болсон. Гэвч энэ удаад орон нутгийн эрх баригчдаас комбинат барих ажлыг оршин суугчдад бараг мэдээлэхгүй байгаа явдал байдлыг даамжруулав. Хотынхон төмөрлөгийн хорт үйлдвэрийн дэргэд суух болсноо барилгын ажил эхэлсний дараа мэдсэн юм. Энэ нутаг рашаанаараа улс даяар алдаршсан. Эрт дээр үед мөс хайлж, ийм рашааны их нөөц бий болгосон гэж орон нутгийн эрдэмтэд үзэж байна. Шифан рашааны эх булагтай хятадын анхны хот болов. Түүнээс гадна ийм комбинат энд барих асуудлыг сайтар эргэцүүлэн бодох байсан гэж орон нутгийн оршин суугчид үзэж байна.

Оюутнууд бусдаас түрүүн гудамжинд жагсчээ. Тэд эсэргүүцэл нь улс төрийн биш гэдгийг харуулахаар «ХКН мандтугай!», «Хятадын ард түмэн мандтугай» гэсэн уриа лоозон дэвшүүллээ. Гэвч оюутнууд орон нутгийн оршин суугчдад хандан өөрийн эрхийн төлөө тэмцэхийг уриалсан явдал эндхийн эрх баригчдыг айлгав. Тэгээд эрх баригчид бас нэгэн алдаа гаргажээ. Эсэргүүцэгчдийг тайтгаруулахыг оролдолгүй цагдаагийн тусгай анги жагсагчдын эсрэг чиглүүлжээ. Эсэргүүцэгчид гадаадын хүчний заавраар ажиллагаа явуулж байна. Тэд хориотой Фалуньгун явуу бүлэг ба Далай ламын салан тусгаарлагсадтай хамссан гэж орон нутгийн удирдагчид мэдэгджээ.

Ийм мэдэгдэл хэнээрхэл дэвэргэв. Жагсагчид цагдаа нартай мөргөлдөх тохиолдол гарав. Эсэргүүцэгчид машинуудыг эвдэж, цагдаа нарыг чулуудаж, захиргааны байшингуудад дайран орохыг оролдов. Тайван эхлэсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн засгийн бодлогыг үл дагах арга хэмжээ болж хувирав. Жагсагчдын эсрэг бороохой шийдэм, нулимс асгаруулах хий хэрэглэж байгааг харуулсан гэрэл зургууд интернетийн ачаар агшин зуур сүлжээнд дэлгэрэв. Орон нутгийн эрх баиигчид мухардмал байдалд оров. Эсэргүүцлийг ахар богино хугацаанд дуу чимээгүй дарах гэсэн тооцоот нь бүтсэнгүй.

Үнэн чанартаа төвийн эрх баригчид эсэргүүцэгчдийн талд орсон явдал байдлыг намжаахад туслав. Энэ нь Хятадын хувьд хоров үзэгдэл юм. Энэ удаа эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний тухай Шифанээс ирсэн мэдээллийг хяналгүй уламжилжээ. Энэ нь аль болох түргэн тохиролцох ыг орон нутгийн эрх баригчдад дохиолсон бололтой гэж Москвагийн УИС-ийн Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев хэлээд

«Сүүлийн жилүүдэд залхаан цээрлүүлэх ажиллагаа гаарсан. Гэвч ийм ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаа нь тодров. Эрх баригчид өөр арга барилыг арга буюу эрэж байна. Ямар ч мэдээлэл тэр даруй хүн болгонд хүрч байгаа интернетийн эринд урьдын арга хэрэгслээр байдлыг тогтворжуулж болохгүйг удирдлага ойлгосон байх» гэв.

Ямар байсан ч орон нутгийн суртал нэвтрүүлгийн өнгө аяс огт өөр болов. Эрх баригчид хууль бус ажиллагаа явуулж буй этгээдүүдийг сүрдүүлэхээ больж, шархдаж бэртсэн жагсагчдад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхийг уриалж эхлэв. Саатуулсан олонхи жагсагчийг суллав. Комбинат барих ажлыг нийт олонтой авч үзэж хэлэлцэнэ гэж хотын засгийн газар амлав. Хүрээлэн буй орчинг бохирдуулж мэдэх томоохон төслүүд дэлхий даяар эмзэг сэдэв болсон гэж Бээжинд ангили хэлээр гардаг «Глобал таймс» сонин тэмдэглэжээ. «Ийм тохиолдолд олон нийттэй зохих харилцаа холбоо тогтоох нь чухал, Харамсалтай нь орон нутгийн засгийн газар тэгж чадсангүй» гэж «Глобал таймс» сонинд бичжээ.

Маргаантай асуудлыг ийнхүү шийдвэрлэх практик ажилллагаа тогтмол болох эсэх нь тодорхой биш байна. Эрх баригчид өнөөгийн байдлыг харгалзан найр тавьсан байж магадгүй. ХКН-ын их хурал энэ намар болно. Дээд удирдлага нийгмийн байдлыг түгшүүртэй болгохыг огт сонирхохгүй. Их хурлын дараа юу болохыг хэлэхэд хэцүү. Эсэргүүцлийг дарах арга барил ахин зонхилж болзошгүй. Гэвч өөр хандлага тэргүүлж болно. Ямар байсан ч эрх баригчид иргэдийн хувьд амин чухал асуудлаар ашиг сонирхолыг нийцүүлэх механизмыг арга буюу олж ажиллуулах ёстой гэж зарим улс төр судлаач үзэж байна.