АНУ-ын хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болж байгаа болон ОУ-ын үр тарианы ургац багасах таамаг зэргээс болоод ОХУ-ын өмнөд нутагт улаан буудайн үнийг гэнэт эрс нэмэгдүүллээ.

Газар тариалангийн зах зээлийн нөхцөл байдлыг судлах хүрээлэнгийн мэдээлэж байгаагаар дөрөвдүгээр зэрэглэлийн улаан буудайн үнэ мягмар гаригт 278 доллар болсон байна. Харин долоо хоногийн өмнө 260 доллароос давахгүй байсан юм. Ойрын долоо хоногуудад дахиад 10-20 доллароор нэмэгдэж магадгүй гэж Газар тариалангийн зах зээлийн нөхцөл байдлыг судлах хүрээлэнгийн ерөнхий захирал Дмитрий Рылько үзэж байна. Зуны сар дундаа орж байхад үнэ ингэж хэлбэлзэнэ гэдэг нь урьд өмнө үзэгдээгүй зүйл юм. Харин урьд хожид үзэгдээгүй 2010-ны гантай жил л ийм үзэгдэл гарч байсан юм. Ган болох аюул одоо зөвхөн ОУ-д биш АНУ-д ч заналхийлж байгаа юм. Шар буурцаг болон эрдэнэ шиш тариалсан нутгуудад хэдэн долоо хоног халуун, хуурай байна. Эрдэнэ шиш, шар буурцаг нь оросын улаан буудайтай хэрхэн холбоотойг Дмитрий Рылько тайлбарлахдаа

«Эрдэнэ шиш, шар буурцаг хоёр нь асар их хэмжээгээр нийлүүлдэг үр тариа юм. Тэдний нийлүүлтийн хэмжээнээс үр тариа, тосны ургамал, тэр дундаа улаан буудайн үнэ хамаардаг юм. Сүүлийн 2 долоо хонгийн турш үнэ нь 50%-иар нэмэгдээд байгаа оросын улаан буудайн үнийн өсөлт нь дэлхийн үнэ өсөж байгаатай шууд холбоотой юм. Тэр тусмаа АНУ-д эрдэнэ шишийн үнэ өссөнтэй холбоотой юм» гэлээ.

Үр тариа үйлдвэрлэдэг улсуудад ган гачиг болсон явдал 2007-2008 онуудад дэлхийн хүнсний хямрал болох учир шалтгаан нь болсон юм.Харин хугацаанаас нь өмнө нөхцөл байдлыг хөөрөгдөхгүй байхыг шинжээчид зөвлөж байна. Энэ удаагийн үний хөөрөгдөл нь түр зуурынх бөгөөд 2007-2008 оных шиг гунигтай үйл явдалд хүргэхгүй гэж Оросын Үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевкий үзэж байна.

«Дэлхийн зах зээл дээр хомсдол үүсэхгүй, манайд ч ургац хангалттай байх болно. Гэхдээ сүүлийн үед таамаглал арай бага байгаа. Цаг агаарын байдлаас болоод энэ жил 85 сая тонныг хураана гэж үзэж байгаа. Гэхдээ урьд жилийн үлдэгдэл 18 сая тонн үр тариа улс орны агуулахуудад байгаа гэдгийг бас тооцох хэрэгтэй. Бид ер нь жилд 70 сая тонныг л хэрэглэдэг юм гэж Аркадий Злочевкий ярилаа.

Ер нь бол 8-р сард улаан буудай хямдардаг юм, гэхдээ бүх зүйл байгал дэлхийн араншингаас хамаарах учраас урьдчилан хэлэх арга байхгүй. Тэгэхдээ АНУ-ын хөдөө аж ахуйн бүс нутгуудын цагын байдлаас бас их зүйл хамаарна.

Дэлхийн үнэ өсөх нь оросын үр тариа үйлдвэрлэгчидэд аманд орсон шар тос л гэсэн үг. Энэ жилийн экспортын хэмжээ нь 17-20 сая тонн байх бөгөөд өнгөрсөн жил 27 сая тонн байсан юм. Тэгэхлээр үнийн өсөлт нь үр тарианы багассан хэмжээг нөхөж өгөх юм.