АНУ Персийн буланд байлдааны нисэх ба хөлөг онгоцуудаа нэмэгдүүлж байна гэж британийн «Дейли Телеграф» сонин мэдээллээ. Пентагон 900 цэргийн албан хаагч бүхий десантын хөлөг онгоцоо тийшээ явуулах гэж байна. «АНУ-ын БХЯ-аас Персийн буланд мина шуугч онгоцуудаа хоёр дахин нэмэгдүүлэн 8-нд хүргэж, F-15 F-22 сөнөөгч нисэх онгоцуудаа олшруулсан гэж сонинд бичжээ.

Ираны Үндэсний аюулгүй байдал, олон улсын бодлогын хороо Тегераны эсрэг хоригийг дэмжсэн улсууд руу явах нефть зөөгч онгоцуудад Ромузын хоолойг хаах тухай хуулийн төслийг боловсруулснаас хойш АНУ ийм алхам хийв.

Харин Ормузын хоолойг хаах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхгүй байх Ираны тал хүч хэрэглэнэ гэж сүрдүүлж байгаа нь эргэлзээгүй. Энэ удаагийн сүрдүүлэг бодит мөргөлдөөн болж хувирах уу? Оросын дорно дахиныг судлагч Семён Багдасаров хэлэхдээ

«Нефтийн зах зээлийг донсолгож чадахаа харуулахыг Иран оролдож байна. Энэ нь АНУ-ын ч эдийн засагт зохисгүй нөлөөлнэ. Америкийн талаас ийм ажиллагааны хариуд арга хэмжээ авна. Байдал хурцдаж байна. Аюултай мөргөлдөөн үүсэх угтвар нөхцөл байгаа. Хэдийд гарах вэ? Миний бодоход энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай бас холбоотой. Ираны одоогийн удирдлагыг огцоруулахыг Вашингтон нэлээд удаан оролдож ирсэн.

Сөрөг хүчний тусламжтайгаар санасандаа хүрч чадсангүй. Ираны удирдлага эдгээр хандлагыг тусгаарлуулсныг дурдмаар байна. Ийм арга барил нь шавхагдаж дууссан АНУ болон Израиль цэргийн мөргөлдөөн өдөөхийг аль байдгаараа оролдож байна. Түүнээс гадна Иран, Саудын Аравийн хооронд ноцтой санал зөрөлдөөн гарсан. Тус улс бүс нутаг дахь АНУ-ын холбоотон юм. Өөрөөр хэлвэл байдлыг улам түгшүүртэй болгож байна» гэв.

Хожмын цэргийн мөргөлдөөн Иран-АНУ-Израиль гурвалаар хязгаарлагдахгүй нь дамжиггүй. Бүс нутгийн юуны түрүүнд Персийн булангийн арабын орнууд байлдааны ажиллагаанаас холдохгүй байх. Мөргөлдөөнд оролцохгүй байсан ч эдгээр улс хохирно. Энэ нь хөрөнгө оруулалт, аялал жуулчлалд хамаатай.Томоохон нефть зөөгч онгоц живэх нь экологид хохирол учруулж мэднэ. Энэ нь мөргөлдөөнээс бүс нутагт учруулах хохиролын зөвхөн ялимгүй хэсэг юм. Эдийн засаг ба улс төрийн чухал хэд хэдэн хүчин зүйл бий. Семён Багдасаров цааш нь хэлэхдээ

«Ормузын хоолойг хаавал Арабын Нэгдсэн Эмирт Улс, Кувейт, Ирак улсуудын нефть дэлхийн зах зээлд гарахгүй. Энэ нь мэдэгдэхүйц хүчин зүйл юм. Нефтийн үнэ эрс нэмэгдэж, дэлхийн эдийн засагт зохисгүй нөлөөлнэ. Бүс нутгийн байдлын хөгжлийн тухайд гэвэл Иран цэрэг, улс төрийн бүх боломжоо ашиглах нь мэдээжийн хэрэг. Тегеран,Израиль ба арабын Ойрхи Дорнод дахь америкийн баазуудад хүрэх пуужингуудтай юм. Түүнээс гадна Иран улсаас Ирак, Афганистан, Сири, Ливанд нэлээд их нөлөө үзүүлдэг. Энэ нөлөг ашиглахгүй гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлвэл мөргөлдөөн олон улс орныг хамрана» гэв.

Гэсэн ч Иран байлдан дайтах гээгүйг шинжээчид тэмдэглэв. Тус улс их боломжтой байсан ч АНУ, Израиль ба Персийн булангийн арабын орнуудын хамтын цэргийн машиныг эвдэн дийлж чадахгүй. Тегеран ч Вашингтон ч бодит нөхцөл байдлыг харгалзсан байх. Вашингтоны оролдлогоор л бүс нутгийн байдал түгшүүртэй хэвээр байна. Ийнхүү оролдлого тодорхой зорилготой байгаа бололтой.