Хакасын БН улсын экологчид фото зургын апппаратын тусламжтайгаар марал бугыг тоолохоор шийдсэн байна. Энэ бугыг тоолох ажлыг Хакасын дархан цаазат газрын хүрхэд бэрх нутагт явуулах юм байна.

ОХУ-ын Хакасын БН улс нь Өмнөд Сибирьт байдаг юм. Хаккасийн дархан цаазат газрыг хоёр дархан газрыг нэгтгэж байж 1999 онд байгуулсан юм. Энэ дархан газарт байгалын янз бүрийн нөхцөлтэй нутгууд орж байгаа нь түүнийг байгалын хоёр бүлэг талын болон ой тайгын бүс гэж хуваах боломжийг олгож байгаа юм. Ийм учраас тус дархан газрыг биологийн болон газар байрлалын баялаг нөөцтэй болгож байгаа юм. Энэ дархан газрын нутаг дэвсгэр дээр маш ховор амьтан, ургамал олон байдаг юм.

Том бугын төрлийн марал буга нь уулын болон тайгын бүсэд амьдардаг юм. Энэ бугын цусан эвэр болон цус нь гайхамшигтай анагаах чадвартай гэж үздэг юм. Хулгайн анчид 19-р зуунд асар үнэтэй түүний цусан эврийг авахын тулд марал бугыг бараг устгасан юм.

Агнуурын ач холбогдолтой энэ том бугыг тоолох ажлыг “Бага Абакан” дархан газрын ой тайгын нутагт урьд нь явуулж байгаагүй юм. Нэгдүгээрт энэ газар хүрхэд бэрх нутаг, хоёрдугаарт хамгаалалттай газраас гадуур нутаг дэвсгэрт бугыг агнаж байгаа нь тоолоход хүндрэл учруулж байсан юм. Марал бугыг орооны үед нь, улиралын чанартай цуглардаг газар нь эсвэл марааны газар нь тоолож болох юм.

Үүний тулд фото аппаратуудаа марааны дэргэдэх модод дээр байрлуулсан байна. Эдгээр аппаратууд нь амьтны хөдлөгөөнөөр тохирдог ба автоматаар зургаа авдаг юм. Энэ дархан газрын нутаг дэвсгэр дээр байгаа хэд хэдэн мараан дээр фото аппаратуудаа байрлуулсан байна. Энэ зун намрын улирлын туршид зураг авах юм байна.

Фото аппаратууд ажилласан эхний нэг сард “Хакас” дархан газрын эрдэм шинжилгээний хэсгийн ажилтнууд 25 мянган зураг авсан байна. Энэ зураг дээр марал бугаас гадна гөрөөс, баавгай, бодон гахай, Хакасийн улаан номд орсон хандгай зэрэг амьтдын дүрс байсан байна. Эдгээр зургуудын тусламжтайгаар экологчид дархан газрын нутаг дэвсгэр дээр байгаа бугын тоо толгойг ойролцоогоор мэдэх, хавар намрын нүүдлийн эхлэх хугацааг тодорхойлох, мараан дээр хоногт хэдэн удаа ирж байгаа зэрэг олон олон зүйлийг мэдэж авах юм. Үүнээс гадна мараан дээр ирж байгаа бүх амьтдын бүрэлдхүүн болон хэдэн удаа ирж байгаа зэргийг тодорхойлох юм.