Дэлхийд хоёрт орж байгаа Энэтхэгийн улаан буудайн экспорт хөдөө аж ахуйн салбарт энэ жил сүүлийн 9 жилийн дээд амжилтад хүрнэ. Дээд амжилтын үр тарианыхаа нөөцийн зарим хэсгийг Энэтхэг улсын засгийн газар зарахаар шийдсэн гэж Блумберг агентлаг пүрэв гаригт мэдээлсэн байна. Энэтхэг улсын томоохон хэмжээний экспортын хэмжээ нь улаан буудайн дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг тогтоон бариад зогсохгүй багасгах хандлагатай болж мэднэ. Учир нь Энэтхэгийн улаан буудай бусад улсынхаас арай хямд байдаг юм. 2012-2013 оны хөдөө аж ахуйн жилд Энэтхэг улс 4 сая тонн улаан буудай экспортлох боломжтой юм.Энэ хэмжээ нь тус улс 2003-2004 онд дэлхийн зах зээл дээр 5,65 сая тонн улаан буудай гаргаж байснаас хойшхи хамгийн их нь юм. Нэг тонны нь 228 доллароор бодож 2 сая тонн улаан буудай экспортлохыг 7-р сарын 3-нд Энэтхэг улсын сайд нарийн танхим сайшаасан байна. Дэлхийн зах зээлийн хувьд энэ нь үнэхээр сонирхол татах үнэ юм. Үнийг бууруулахад туслах энэтхэгийн их хэмжээний экспортыг дэлхийн зах зээл тооцох ёстой.