Улс төрийн илэрүүлэлт хийдэг Викиликс сайт Сирийн төр засгийн янз бүрийн бүтэцүүдэд хамаатай 2 сая гаруй захидал, цахим баримт бичгийг нийтлэх тухайгаа зарлалаа. Олон нийтэд зарлахаар бэлтгээд байгаа материалуудад сирийн гадаад хэрэг, мэдээлэл, тээвэр, соёл, сангийн яамдуудтай холбоотой баримт бичгүүд байгаа юм. Эдгээр нь 2006 оны 8-р сараас, 2012 оны 3-р сарын хоорондох баримт бичгүүд юм. Бараг жил гаруй засгийн газрын эсрэг жагсаал цуглаан амжихгүй байгаа энэ улсын төрийн байгууллагын бүтцийн мэдээг ил болгох гэж нэг бус удаа оролдож байсан юм.