АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 7-р сарын 14-нд Египет улсад, 7-р сарын 16,17-нд Израиль улсад тус тус айлчилна гэж АНУ-ын төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн байна. Клинтон Египет улсад “тус улсын ардчилсан шилжилтийг болон эдийн засгийн хөгжлийг АНУ дэмжиж байгааг илэрхийлэх болно. Энэ айлчлалын тухай ямар нэгэн өөр нарийн ширийн зүйлийг мэдээлэхгүй байна.