Одоогийн Москва мужийн амбан захирагч, ОУ-ын ОБЯ-ыг олон жил удирдсан Сергей Шойгуг “Авран туслаж, нинжин сэтгэл гаргасны төлөөх рыцарийн цэргийн загалмай” Мальтын одонгийн дээд шагналаар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа пүрэв гаригт Москва хот дахь Итали улсын ЭСЯ-нд болжээ. Мальтын одонгийн агуу их магистр, ноён Мэтью Фестинг, ОУ-д Итали улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Антонио Занарди Ланди нар Шойгуд баяр хүргэсэн байна. ОУ-ын ОБЯ-ыг хөгжүүлэх болон авран туслах ажилд түүний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлэж энхүү шагналыг олгож байна гэж Агуу их магистр хэлсэн байна. Шойгугийн эхэлсэн “тусламж хүссэн болон тусламж хэрэгтэй байгаа бүхэнд туслах” энэ агуу ажил цаашид хөгжин дэвжинэ гэдэгт найдаж байна гэж тэр хэлжээ. ОУ-ын ОБЯ-ны хамт олны ажлыг өндөр үнэлсэн явдалд Шойгу өөрийн зүгээс Агуу их магистрт талархал илэрхийллээ. ОХУ-ын ОБЯ болон Мальтын одонгийн хоорондох хамтын ажиллагаа үргэлжилж өсөн дэвжинэ гэдэгт найдаж байна гэж сайд асан хэлсэн байна. Иерусалимын Родос болон Мальтын одонгийн гэгээн Иоаннагийн нинжин сэтгэлтнүүдийн цэргийн бие даасан одон 1000 жилийн түүхтэй юм. Одоо мальтын рыцариудын үйл ажиллагаа нь өглөгийн ажилд чиглэгдээд байна. Тэд өглөгийн ажиллагаагаа дэлхийн 120 оронд тэр тусмаа”халуун цэгүүдэд” явуулж байна. Энэ Одонгийн хөтөлбөрийн дагуу өндөр настай, тахир дутуу хүмүүст эмнэлэгийн тусламж болон нийгмийн дэмжлэг үзүүлж, байгалын гамшиг болон цэргийн мөргөлдөөний хэлмэгдэгсэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.