Сирийн сөрөг хүчнийг дэмжигч Ойрхи Дорнод, Персийн булан болон Барууны хэд хэдэн орнуудыг нэгтгэж байгаа “Сирийн анд нөхдийн бүлэг” гэгчийн ээлжит бага хурал өнөөдөр Парист нээгдэж байна. Энэ бага хурал нь Тунис, Стамбулд болсон ижил төрлийн форумын дараа 3 дахь нь болж байгаа юм. Энэ уулзалтаар сирийн төр засаг болон тус улсын ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх даралт шахалтыг нэмэгдүүлэх, Сири улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж АНУ болон түүний холбоотнууд мэдэгдэж байна. Сири улсад цус урсгасан ажиллагаа явуулсан этгээдүүдийг шүүхэд шилжүүлэх механизмийг мөн Парист хэлэлцэнэ гэж АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн байна. Орос, Хятад улсууд урьдын адил энэ уулзалтад оролцохгүй байна. “Сирийн анд нөхөд” нэртэй энэ бүлэг гэгч эхнээсээ л “сирийн дотоодын биш гадаадад байгаа сөрөг хүчнийг дэмжих нэг талыг барьсан хандлагатай байсан гэж” ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. “Энэ зорилго нь гадны оролцоогүйгээр сири дундын яриа хэлэлцээг эхлүүлэх болон харилцан буулт хийх нөхцлийг үгүйсгэж байгаа учраас үүнийг ОУ хүлээн авах ямар ч боломжгүй юм гэж” Лавров тэмдэглэлээ. “Женевийн үйл ажиллагаа эхэлсний дараа буюу 6-р сарын 30-нд Женев хотод сирийн асуудлаарх “үйл ажиллагааны бүлэг” байгуулагдсан учир 150 орчим орон оролцож байгаа Парисын уулзалт мэтийн өөр хэлбэрийн форумын шаардлага огт байхгүй юм гэж тэр бас мэдэгдсэн байна. Парисийн уулзалтын талаар Хятад улс мөн ийм саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Бээжин энэ уулзалтад оролцохгүй байгаа бөгөөд женевийн бага хурал дээр зөвшилцсөн холбогдох саналуудыг одоо аль болохоор хурдан амьдралд хэрэгжүүлэх нь хамгаас чухал байна гэж хятадын тал үзэж байна гэж БНХАУ-ын ГХЯ энэ долоо хоногт мэдэгдсэн байна.