21 зуунд ХМХ-ийн дүр төрх, тэдгээрийн гүйцэтгэх үйл ажиллагаа болон ажлын зарчмууд тууштай өөрчлөгдөнө” яагаад гэвэл, орчин үеийн нөхцөлд ХМХ нь хорин жилийн өмнө байсан мэдээллийн монополь байдлаасаа ангижирсан”. Үүнд итгэлтэй байгаа тухайгаа өнөөдөр Орос улсын Төрийн думын тэргүүн Сергей Нарышкин Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дээд хэмжээний уулзалтан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Ингэхдээ тэрбээр ХМХ нь “ мэдээллийн орон зайнд өөрийн баттай байр суурийг аль болох түргэн эзлэх ёстой” гэдэгт итгэлтэй байна.

“ХМХ цэвэр мэдээллийн үйл ажиллагаа нь анхны үүргүүдийг гүйцэтгэхгүй гэдэг бол ойлгомжтой хэрэг” гэж тайлбарлаад, “олон нийтийн чанартай аливаа үйл явдлууд нь өнөөдөр нийгмийн сүлжээнд мэдээлийн агентлагуудын мэдээний туузнаас өмнө нийтийн хүртээл болж буй нь бодит үнэн”. Нарышкин ирээдүйд уламжлалт ХМХ -ийг “өөрийн хэрэглэгчдийн зөвлөх болон халамжлан хүмүүжүүлэгчдийн “ үүрэгт харж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан тэрбээр улс орнуудын харилцан харилцаа болон ХМХ-д онцгой үүрэг хүлээлгэж байна. “Арабын хавар” гэж нэрлэгдээд байгаа үйл явдал нь телевизийн эфирийг болон хэвлэлүүдийг хатуу хянаж байгаа улс орон иргэдийн нийтийн сүлжээний эмх замбараагүй хөдөлгөөний өмнө зэвсэггүй, гар мухар болж мэдэх юм гэдгийг бидэнд харууллаа гэж спикер хэлээд “хамгийн орчин үеийн техникийн хэрэгсэлүүд нь хяналт тавихад боломжгүй, зохицуулагдахгүй байна”. “Энэхүү баримт бол өнөөдрийн бидний амьдарч байгаа үнэн бөгөөд, цаашид ч бидэнтэй байх болно” гэж Нарышкин тэмдэглэв.

Доод танхимын тэргүүн үүнтэй холбогдуулан “ олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур, эрх баригчдын ХМХ-ийн зүгээс эдгээр зохицуулалт нь ардчилсан нийгмийн хөгжилд саад болохгүй, гэхдээ өнөөдөр дэлхийн бүх орнуудын өмнө тулгарч байгаа шинэ мэдээллийн орчны болзошгүй сөрөг хэлбэрүүдийг нэгдсэн дүрмийг боловсруулах нь шаардлагатай гэж үзэж байна. “Харамсалтай нь бэлэн жор хараахандаа алга” гэж тэр хэлэв. Нөгөөтэйгүүр, Нарышкин өнөөдрийн ДХУ дээр “засгийн эрх баригчид болон нийгмийн харилцааны хүрээнд харилцааны шинэ загваруудыг “ санал болгох болов уу гэж найдаж байгаа аж.