Оросын сэтгүүлч Галина Сидорова саяхан Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн тэргүүнээр сонгогдлоо. Тэрбээр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа шинэ албан тушаалын гол зорилго нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд харж байна гэлээ.

Олон улсын хэвлэлийн хүрээлэн / International Press Institute /нь дэлхийн 120 орны хэвлэл, телевиз, радиогийн ерөнхий редакторууд, шилдэг сэтгүүлч, нийтлэгчдийг нэгтгэдэг гэлээ. 60 гаруй жилийн турш энэхүү бие даасан байгууллага нь хэвлэлийн эрх чөлөөний манаанд зогсч буй юм.

Энэ удаагийн жил бүрийн 63 дахь чуулган дээр хүрээлэнгийн тэргүүнээр Галина Сидорова сонгогдсон. Анх удаагаа энэхүү сэтгүүдчийн байгууллагыг Оросын төлөөлөгч тэргүүлж байна. Сидорова нь мөн Олон улсын хэвлэлийн хүрээлэнг тэргүүлж байгаа хоёр дахь эмэгтэй юм.

Оросын сэтгүүлч эмэгтэйг санал нэгтэй баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Галина Сидорова сэтгүүлчийнхээ замналыг улс төрийн “Новое время” сэтгүүлээс эхэлж байжээ. Тэрбээр тусгай сурвалжлагч, тоймчоор ажиллаж, хуучин ЗСБНХУ-ын бүх л халуун цэгүүдээс бичиж байлаа. 90-ээд оны үед түүнийг Оросын ГХЯ-нд ажиллахыг урьсан юм. 2000-аад онд Сидорова нь нууц материалууд  дээр мэргэшсэн “Совершенно секретно” сонинг 10 жил тэргүүлсэн. Саяхан тэр мэргэжил нэгт нөхдүүдийнхээ хамт Москвад эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сан байгуулсан. Дээр нь олон улсын хэвэлийн хүрээлэнгийн тэргүүний ажил нэмэгдэх байгаа талаар Галина Сидорова хэлэхдээ

«Бид дэлхий дахинд сэтгүүлчдийн эсрэг ямар гэмт хэргүүд хийгдэж байна гэдгийг  ажиглаж байдаг.Тэгээд чадах юмаа хийдэг. Жишээ нь, маш олон тооны сэтгүүлчид нь Мексикэд амь үрэгдэж банйа, яагаад гэвэл тэнд хар тамхины наймаачидтай тэмцэл хийж байна. Тэд сэтгүүлчдийг зүгээр л буудаж хороодог. Эдгээр гэмт хэрэгтэн холбоотой хүмүүс  шүүхийн өмнө очдоггүй, гэмт хэрэг илэрдэггүй. Би яагаад Мексикийг жишээ болгож байна вэ гэвэл, тэнд байдал аймшигтай, баримт маш олон бий. Магадгүй, бид тийшээгээ өөрсдийн бүрэн эрхтэй төлөөлөгчдөө илгээж, тус улсын удирдлагатай яриа хэлэлцээ хийж, тэдний анхаарлыг сэтгүүчдийн амийг хөнөөж байгаа аймшигт энэ хэргийг үйлдэгч хүмүүсийг шийтгэхэд хандуулах болно» гэлээ.

Галина Сидорова өөрийн мэргэжил нэгтэнүүдийнхээ хамт мэргэжлийн бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үлдээд байна. Жишээ нь, ХМХ-үүдийн санхүүжилтийн хараат бус байдал нь зар сурталчилгаа өгөгчдөөс шалтгаалх уу, аль эсвэл эдийн засгийн хямралын улмаас сонины тоо хэмжээ буурах уу г.м асуудлууд юм. Өөр нэг асуулт гэвэл, шинэ ХМХ-үүдтэй буюу иргэний сэтгүүл зүйтэй өрсөлдөөнийг даваж гарах. Ингэхдээ мэдээлэл нь сонингуудаар биш харин телевизийн мэдээнүүд, нийгмийн сүлжээнүүд болон блогуудаар гарч буй манай үед. Хамгийн гол асуудал бол сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн мэргэжлийн түвшин буурсанд оршиж байна. Галина Сидоровагийн ярьж байгаагаар, өнөөдөр энэ асуудал нь хамгийн гайхамшигтай CNN сувгаас аваад Африкийн жижигхэн телевизийн сувгуудыг зовоож байна.