”Орос улс – спортын гүрэн” уриан дор ОХУ-ын БНСаха улсын нийслэл Якутск хотод болж байна. Энэ улс нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр таван францтай тэнцэх хэмжээний юм. Арга хэмжээний хүрээнд нь олон улсын спортын их чуулган болж байна. Хүүхэд, өсвөр үеийнхний спортын хөгжилд зориулсан “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын тоглолтуудад 28 орны 35 баг тамирчид оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх “Орос улс – спортын гүрэн” Олон улсын чуулганы зорилгыг товчоор ”Олимпийн санааг –хүүхдүүдэд” гэж тодорхойлжээ. Энэхүү томоохон чуулганд Азийн Олимпийн зөвлөлийн тэргүүн шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах болон Азийн нилээд хэдэн орнуудын үндэсний олимпийн хороодын удирдагчид хийгээд ЮНЕСКО-гийн төлөөлөгчид зочноор оролцож буй юм.

Оролцогчид нь залуучуудыг спортын хөдөлгөөнд татан оролцуулах төдийгүй хүүхэд наснаас нь олимпийн хөдөлгөөний бэлтгэлийн системд хамруулахыг хэлэлцэх юм. Тэд практик дээр энэхүү олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн амжилттай туршлагатай болон олимпизмийн зарчмуудын сурталчилгаатай танилцах юм. Чухамдаа тэдний хувьд ийм мэдлэгийн эх булаг энэ арга хэмжээтэй зориудаар давхацуулсан олон улсын “Азийн хүүхдүүд” наадам юм. Эдгээр уралдаанууд нь Олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байна.

“Азийн хүүхдүүд”-ийн эхний тоглолтуудад 7 орны өсвөрийн тамирчдын баг тамирчид байсан бол энэ удаагийн тоглолтонд 28 орны 3 мянга гаруй залуу тамирчид оролцоно гэж Оросын Олимпийн хорооны зохион байгуулах удирдах газрын тэргүүн Юрий Юрьев тэмдэглээд

«16 жилийн дотор ийм амжилтанд хүрнэ гэдэг маш том дэвшил. Энэ нь юу гэж байна вэ гэвэл хүүхдийн Ази тивд болон, дэлхийд хүүхдийн спортын тоглолт нь маш их сонирхол татаж байна. Чухамдаа эдгээр тоглолтууд нь 1996 онд Олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойд зориулагдан явагдсан юм. Маш богино хугацаанд энэ тогтолцоог олон газар дэмжисэн юмэ. 1998 онд анхны Бүхдэлхийн хүүхэд залуучуудын тоглолтуудыг Москвад болсны дараа Олимпийн хороо сонирхож, улмаар Дэлхийн өсвөр үеийнхний Олимпийн тоглолтуудыг зохион явуулах болсон» гэлээ.

Якутскад зохион явагдсан тоглолтууд “насанд хүрэгчдийн” тоглолтуудыг эрхгүй санагдуулна, гэхдээ цар хүрээгээр арай бага. Спортын тэдгээр объектууд болон өөрийн олимпийн хотхоны барилга байгууламжуудад спортын наадамд оролцогчид амьдарч байна. Тэдэнд зориулан соёлын гайхамшигтай хөтөлбөрийг бэлтгэжээ.