Ховор төмөрлөгийн экспорт Хятадын эдийн засаг, улс төрийн хүчирхэг хэрэгсэл болсон. Энэ хэрэгслий нь үгүй болгохыг өрнөдийнхөн оролдож байна. Хятадаас мөн бүтээгдэхүүний экспортод ногдуулсан хязгаарлалтыг ДХБ-ын тусламжтайгаар арилгахыг АНУ, Япон ба ЕХ оролдож байгааг оросын шинжээчид тэгж тайлбарлав.

Эдгээр гурван тал маргаантай асуудлыг зохицуулахын тулд арбитражийн бүлэг байгуулахын төлөө тэмцэж байна. Геополитикийн гурван этгээд ийм мэдүүлэг зэрэг ирүүлсэн нь ДХБ-ын түүхэнд анхны тохиолдол болсон. Шахалтыг уялдуулан зохицуулсан нь тод зүйл. Энэ хавар АНУ Япон ба ЕХ Хятадтай холбоотой хамтын гомдол ДХБ-д явуулжээ. Тэр үед эдгээр гурван этгээд экспортыг хязгаарлаж улмаар дэлхийн зах зээлд үнийг нэмэгдүүлэхгүй байхыг Хятадад зөвлөхийг шаардсан юм. Хятадаас найр тавьсан. Энэ оны экспортын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ. Одоо томоохон худалдан авагчид байр сууриа улам хатуу болгов.

Бээжин өөртэд нь ашигтай болзлоор төмөрлөгөө худалдах эрхтэй гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Бээжингээс түншүүддээ шахалт бас үзүүлж байна. Гэвч ховор төмөрлөгийн экспортыг нэмэгдүүлэхэд тус улсыг яаж албадах вэ? Энэ нь тусгаар улсын эрх юм. Япон ба өрнөдийн орнууд мөн барааг өөр зах зээлд эрэх боломжтой байна. Тухайлбал Орост хөрөнгө оруулж ховор төмөрлөгийн үйлвэрлэлийг төлөвшүүлж болно. Миний бодоход өрнөдийнхөн аль болох их хэмжээний түүхий эд худалдахад Хятадыг албадахын оронд мөн чиглэлд анхаарлаа төвлөрүүлвэл зохино» гэв.

АНУ ховор төмөрлөгийн зах зээлийг монопольчлосон бол адилхан ажиллагаа явуулах байсан гэж америкийн хараат бус шинжээчид үзэж байна. Одоо Хятадад шахалт үзүүлэхийг оролдож байна. Хятадын боломжийг хязгаарлах геополитикийн чухал зорилго ийм ажиллагааны цаана байна гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Салицкий үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Их амжилттай хөгжиж байгаа Хятад улсыг тогтоон барих зориуд бодлого тод илэрч байна. Хятад дэлхийн худалдаанд тэргүүний байр эзлэж, санхүүгийн байдлаа сайжруулсан нь өрнөдэд дургүйцэл төрүүлэв. Даярчлалын нөхцөлд ямар нэг улсын амжилт бусад улсад ашигтай болдог. Гэвч практик хэрэг дээр Хятадын талаархи худалдааны бодлогод өөр чиг шугамыг баримтлав. Та нарын амжилт бидэнд огт хэрэггүй. Тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон нь бидэнд таагүй гэдгээ өрсөлдөгчид мэдүүлсэн» гэв.

ДХБ-аас арбитражийн комиссыг байгуулж, ховор төмөрлөгийн экспортын хязгаарлалтыг арилгахад Хятадыг албадаж мэднэ. Тэгвэл Бээжингээс үүний хариуд хатуу арга хэмжээ авч болзошгүй. Энэ удаа ДХБ Бээжингийн талд орвол өрсөлдөгчид нь нөхөх хориг тогтооно.

Энэ нь маш чухал асуудал юм. Ховор төмөрлөг лазер, радар, цахилгаан соронзон зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж байна. Түүнчлэн нисэх онгоцны аж үйлдвэр,уламжлалт ба өөр шатахуун ашигладаг машины сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлд ийм төмөрлөг чухал ач холбогдолтой. Ховор төмөрлөгийн талаар түвэг бэрхшээл гарвал ЕХ «ногоон технологи» гэгчээ урагш ахиулах аргагүй болно. Дэлхийн ховор төмөрлөгийн зах зээлд «байлдан дайтах» угтвар нөхцөл тод харагдаж байна. Сэрэмжлэх аргагүй болсон шиг байна.