Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт Москвад нээгдлээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин оролцогчдод нь мэндчилгээ дэвшүүлж, сэтгүүл зүй, чөлөөтэй үг хэлэх, нийтлэх эрх хараат бус байдал, хариуцлагатай холбоотойг тэмдэглэв. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буурьтай нөөцтэй байгааг төрийн тэргүүн тэмдэглэжээ. Сонин,телевизийн суваг, цахим хэрэгсэл, Интернет одоо дэлхийн эдийн засаг, олон улсын бодлогыг нэлээд тодорхойлж байна гэж Путин онцлов. Дэлхийн 102 улсын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлсэн 300 гаруй удирдах ажилтан дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирлээ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн ерөнхий захирлууд ба эрхлэгчид тэдний дотор байна.