Орхон гол амьдралын эх булагаас олон улсын маргааны эх булаг болж мэдэх нь. Монгол улсад “Орхон голын усан цогцолбор” гэж ер бусын нэг төслийг боловсруулж байна. Төслийн дагуу Орхон голоос 740 км урт сувгийг татах ёстой бөгөөд энэ нь Говийн элсэн цөлийг усжуулах үүднээс хийгдэх аж. Өмнийн говьд хоёр усан сан байгуулахаар төлөвлөжээ. Тэндээс 345 мянган шоо метр хүртэл усыг татаж болох аж.

Энэхүү томоохон төсөл нь Орос улсын экологи болон эдийн засагт заналхийлж байна. Орхон гол бол дэлхийн томоохон Байгаль нууранд усаа цутгадаг Сэлэнгэ мөрөнд урсаж ордог голын нэг юм. Байгаль нуурт нийт 60 орчим шоо км ус урсаж ордог байна. Үүний тал хувийг Сэлэнгэ мөрөн цутгадаг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Орхоноос суваг татвал Байгал нуурын зургаагийн нэг татахр бөгөөд Сэлэнгэ мөрөн бүр ширгэх юм. Орсын ШУА-ийн Сибирийн салбарын Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан “Байгалийн эколог” байгууллагын тэргүүн Евгений Кисловын үзэж байгаагар, монголын төсөл Оросын бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хүчтэй хямруулж мэдэх юм.

«Байгал нуураас Ангар мөрөн  их ус хэмжээний авдаг. Монголын төлөвлөгөөний улмаас Байгал нуур өөрөө усгүйтэхгүй, харин Ангар мөрний усны түвшин багасна. Монголын төслүүд нь Эрхүү мужийн эрчим хүчний компаниудын болон тэндхийн хөнгөн цагааны үйлдвэрт хүчтэй цохилт өгч мэдэх юм. Тэгээд ч тэнд хятадын хөрөнгө оруулагчдын туслалцаатай хөнгөн цагааны үйлдвэр байригдаж байгаа юм. Би байдлыг хурцатгах гэсэндээ биш, гэхдээ үнэхээр хүнд байна» гэж Евгений Кислов хэллээ.

Сэлэнгэ мөрөн нь хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг юм. Монгол улс нь газар зүйн хувьд урсгалын дээр байгаа бөгөөд илүү давуу талыг эдлэж буй юм. Гэхдээ энэ нь Орос улсад хор уршиг тарих ёсгүй юм. Нөгөөтэйгүүр, Евгений Кисловын үзэж байгаагаар, хоёр орон Сэлэнгэ мөрний болон түүний цутгалуудыг ашиглах нийтлэг шийдвэрт хүрч болох ажээ.

«Энэхүү маргаантай асуудлыг Орос, Монгол улсуудын удирдлагууд хоёр талын яриа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэх ёстой юм. Ер нь  хоёр орны хооронд хил дамжсан голуудын тулгамдсан асуудлаар хэрэгжүүлүүштэй шийдвэрүүд гардаг. Тэр ч бүү хэл, бидэнд холбогдох гэрээнүүд ч байгаа. Монгол, Оросд байнга явуулдаг хуралдаанаа Сэлэнгэ мөрний асуудлын тусгай комисс ч ажилладаг. Энэ байдал нь үнэхээр сэтгэл түгшээж байгаа төдийгүй судалгаа явуулахыг шаардаж байна. Үүний бүх хэрэглүүрүүд нь байна» гэж Евгений Кислов хэллээ.

Нилээд хэдэн улс орны нутаг дэсвгэр дээр урсадаг голуудын хувьд байдал нилээд хүнд байна. Жишээлбэл, Хятад, Казахстан болон Орос улсын нутгаар дамжин урсдаг Иртыш голын усыг ашиглах асуудлаар одоо хүртэл ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна. Ийм байдал нь Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Мьянма, Тайланд улсуудыг дамжин урсдаг Меконг голыг тойрон үүсээд байна.

Цэнгэг ус нь олон улс орнуудын хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм.Голын ашиглах тулгамдсан асуудлууд нь мөргөлдөөнд хүргэх сүрхий шалтаг болж мэдэх ч, харин улс төрийн зориг байхад дундын шийдвэрийг ямагт гаргаж болох юм.