Долоон сар цуцлагдаад байсан Натогийн Пакистаны нутгаар дамжуулж Афганистан руу нийлүүлэх ачааны дамжин өнгөрөх ажиллагаа сэргээгдэв. НАТО-гийн Афганистанд байгаа хүчнийхэнд зориулагдсан эхний ачаа тээвэрлэлт гаалийн хяналтыг давж Пакистаны нутаг дэвсгэрт орлоо. Пакистаны “Гео-ТВ” телевизийн сувгийн уламжилснаар, пүрэв гаригт Афганистанд ачаатай 135 контейнер явуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн оны эцсээр натогийн нисдэг тэрэг пакистаны цэргийн байрыг талибуудын байр гэж андуурч харваснаас болж Пакистаны уг чиглэлийг хаасан юм. Эвсэлийн командлал болсон явдалд харамсал илэрхийлсэн, гэтэл АНУ ын эрх баригчид албан ёсоор уучлалт хүсэхээс татгалзсан байна. АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон өнгөрсөн мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, НАТО-гийн Афганистан дахь хүчнийхний хангамжийг Пакистаны нутгаар тээвэрлэх тухай гэрээг сэргээсэн тухай уламжилсан. Төрийн нарийн бичгийн дарга Исламабадад хил дээр гарсан зөрчлөөс уучлалт гуйжээ.