«Сэлбэн зохиосон авиа» ер бусын үзэсгэлэн Москвагийн Политехникийн музейд нээгдэв. Энд өнгөрсөн зууны эхний хагаст оросын жужигчин, зохион бүтээгч Владимир Поповын зохион бүтээсэн театрын авианы 100 гаруй машины нарийн хуулбарыг дэлгэн тавьжээ.Тэр үед эдгээр багажийг театрын жүжиг, киноны авиаг зохиоход хэрэглэж байсан. Эдүгээ тэдгээрийг сэргээж үзэгч олны анхааралд толилуулав. Одоогоос 100 жилийн тэртээ эдгээр машингүйгээр кино жүжгийн авиаг төсөөлж үл болно.

Попов олон мянган авиаг сонсож зохистойг нь шилэн авч байсан гэдэг. Аянгатай бороог ганц авиагаар сонсгож болно гэж үү? Үүнд дуу авианы бүхэл бүтэн найрал хөгжим шаардагдана.

Зөвлөлтийн театрын тайзнаа галт тэрэг, машины дуу чимээ үзэгчдийг гайхуулж байлаа. Бүх тэрэг буюу машиныг тайзны цаана яаж байрлуулсныг тэд ойлгохгүй байв. Жүжигт морь хаанаас авч байна вэ? гэж нэгэн эмэгтэй Поповоос асуужээ. Тэрээр театрт ямар ч амьтан байхгүйг мэдээд их гайхсан байна.

Тухайн үед орон зай, авиаг зохиоход нэг ёсны хувьсгал хийсэн авианы хосгүй багажуудыг музейн ажилтнууд цуглуулжээ. Тэдгээрийн тусламжтайгаар ямар ч дуу чимээг зохион уламжилж болно.Эдүгээ ийм хосгүй багажийг театрт ч кино үйлдвэрт ч хэрэглэхгүй байна. Тоот багаж тэдгээрийг орлов.

Үзэсгэлэнгийн үзмэрүүд байгаль, тээвэр, аж үйлдвэр, цэргийн зэрэг дөрвөн хэсэгт хуваагджээ. Үзэгч болгон мэргэжлийн найруулагч мэт тодорхой киноны ангид зохих дуу оруулахыг оролдох боломжтой байна.

Цаасан тууз навчсын сэрчигнээг дуриалгаж мэдрүүлнэ. Модон бөмбөр салхины дуу чимээг зохионо. Тусгай машин янз бүрийн хорхой шавьжийн дуу чимээг бий болгож байна. Үзэгчид нарийн хийцтэй аппаратаар суурь машин, механизмын дуу чимээг зохиодог. Гучаад онуудад тэдгээрийн тусламжтайгаар театрын танхим үйлдвэрийн тасаг буюу нүүрсний уурхай болж хувирч байв. Мөн төмөр багажаар танк, нисэх онгоцны дуу чимээнг зохиож болно.

Үзэсгэлэн хэдэн өдрийн өмнө нээгдэж, анхны үзэгчдийн бишрүүлээд байна. Ялангуяа хүүхдүүд баярлан баясаж байна. Насанд хүрэгсэд ч бага балчир насаа санаж сэтгэл ханамжтай байна. Зарим аппарат эвдэрсэн нь гайгүй.Урьд үзэгчдийг баярлуулж өндөр сэтгэгдэл төрүүлжээ.