«Төв Азийн экологийн систем: судлал, хадгалалт, оновчтой ашиглалт» сэдэвт олон улсын Увс Х1 сиспозиум Тувад ажиллаж эхэллээ. Симпозиумыг Тувагийн Олон улсын Увс шим мандалын судлалын төв ба Оросын ШУА-ийн Сибирийн салбарын 20 жилийн ойд зориулжээ. Орос, Монгол улсын эрдэмтэд Кызылд цугларав. Симпозиумын таван секц ажиллаж, Төв Азийн экологийн систем, мониторинг болон ховордсон ургамал, амьтныг хэвээр хадгалах,байгалийн нөөцийг ашиглах зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн эрдэмтэд өндөр уулын алслагдсан Мөнгөн-Тайгийн район ба Увс хотгорт очих юм. Одоогоос 20 жилийн өмнө байгуулсан Увс төв газрын хөрс, агро хими, эдийн засаг, нийгэмийн салбарт судалгаа хийх хосгүй боломж олгож байна гэж Тувагийн тэргүүн дэд ерөнхий сайд Михаил Козлов тэмдэглэв. Увс байгалийн шим мандалын дархан цаазтай газар Увс хотгорт оршдог. Энд эрдэмтэд олон жил ажиллаж олон нууцыг тайлах бололтой.

«Увс хотгор» улсын байгалийн дархан цаазтай газрыг 1993 оны 1-р сарын 24-нд байгуулжээ. Нийт 323198,4 га бүхий талбайтай. 1997 онд дархан цаазтай газар шим мандалын статустай болжээ. Дэлхийн бараг бүх ландшафт ба евразийн говь Увс хотгорыг онцгой шинж чанартай болгов.