Японы Фукуи муж улсын «Оои» АЦС-ын 3 дахь реакторыг өнгөрсөн оны 3-р сард «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш анх удаа ашиглалтад оруулав. Станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ гэж Kansai Electric Power АЦС-ын ажилтан мэдээлэв. Реактор төслийн бүрэн хүчин чадлаараа 7-р сарын 9-нд ажиллаж эхлэнэ. Мөн станцын 4 дэх реаторыг бас ашиглалтад оруулах гэж байна. Тус реактор 7-р сарын 17-нд ажиллаж эхлэнэ. «Оои» АЦС-ын реактор японы бүх станцыг сэргийлэх ажил хийхээр зогсоосноос хойш ажиллаж эхлэсэн анхны реактор юм. Хууль ёсоор атомын реакторыг сэргийлэх ажил хийхийн тулд 13 сард нэг удаа зогсоох ёстой. Фукушимад осол гарснаас хойш хүн ам эрс эсэргүүцэж, станцын аюулгүй байдалд илүү хатуу шаардлага тавьсан учир реаторуудыг өнөө болтол ажиллуулаагүй байсан. Олон мянган хүний жагсаал баасан гаригаас ерөнхий сайдын тамгын газрын байшингийн дэргэд үргэлжилж байна. Жагсаалд оролцогчид реакторыг ахин ажиллуулахыг эсэргүүцэж, «Оои» АЦС-ын ойр хавийн замыг хаахыг оролдов. Гэвч тэд реакторыг ашиглалтад оруулахад саад учруулаагүй байна.