НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийг Дамаскын талаар хэрэглэх тогтоолыг байгууллагын АЗ сайшаатал Сирид хүч хэрэглэх ажиллагаа зогсохгүй гэж өчигдөр Каирт Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдлээ. Олон улсын энх тайванд аюул учирсан нөхцөлд хүч хэрэглэх тухай НҮБ-ын дүрмийн 7-р бүлэгт заажээ. Харин одоо Сирид иргэний дайн хийж байна гэж үзэх нь буруу гэж аль-Араби тэмдэглэв. Сирид мөргөлдөөн нэг жил гаруйн турш үргэлжилж байна. НҮБ-ын тоо баритмтуудаас харахад нийт 12 мянга гаруй хүн хэлмэгджээ. Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон түүний засгийн газрыг огцоруулахыг зэвсэгт сөрөг хүчин оролдож байна. Гадаадын дэмжлэгээр улс оронд ажиллагаа явуулж буй террорын бүлгүүдтэй л тэмцэж байна гэж Сирийн эрх баригчид өгүүлжээ.