Орос улс сирийн сөрөг бүлгүүдийг нэгтгэхийн төлөө байна. Эдгээр бүлэг ба Дамаскын албан ёсны бүлгийнхтэй харилцах бодолтой байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич Каирт хуралдсан сирийн сөрөг хүчний бага хурлыг тайлбарлан мэдэгдэв. Ийм уулзалт, бага хурлын зорилт сирийн оршин суугчид л улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг нарийн чанд мөрдөж улс төрийн оновчтой үйл явцыг урагш ахиулахад тус дөхөм үзүүлэхэд оршино гэж дипломат ажилтан нэмж хэллээ. Сирийн сөрөг хүчний бага хурал 7-р сарын 2-3-нд Каирт Арабын улсуудын холбооны ивээл дор хуралдав. Бага хурал «үйл ажиллагааны бүлгийн» сайд нарын уулзалт Женевэд болсны дараагаар хуралдсан учир анхаарал татсан гэж ОХУ-ын ГХЯ тэмдэглэжээ. ОХУ-аас Египетэд суугаа элчин сайд Сергей Кирпиченко бага хурлын зочдын дотор байсныг Лукашевич дурдав. Түүнчлэн Кирпиченко ОХУ-ыг Арабын улсуудын холбоонд төлөөлж байна. Тэрээр Сирийн байдлын талаархи Орос улсын зарчимт хандлага, зохицуулалтын арга замыг цугларагсдад мэдээлсэн гэж Лукашевич хэллээ.