Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Египетийн шинэ ерөнхийлөгч Мухаммед Мурсид утасдаж,түүнийг эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзатад оролцохыг урьсан тухай өнөөдөр Египетийн төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүнчлэн Ахмадинежад «Лалын ахан дүүс» шашин-улс төрийн хөдөлгөөнд улс төрийн амжилт гаргахыг хүсэв. Урьд Мурси тус хөдөлгөөний гишүүн байсан. Египетийн ерөнхийлөгч одоогоор урилгад хариу өгөөгүй байна. Эдгээр хоёр орны төрийн тэргүүн нар Мурси ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш анх удаа утсаар ярилцаж харилцав. Египет улс Израилийг хүлээн зөвшөөрснээс хойш иран-египетийн харилцаа доройтсон билээ. Мурси Ираны ФАРС мэдээллийн агентлагийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа нь байдлыг хүндрүүлэв. Мурси сурвалжлагчад нь ярилцлага өгч, ерөнхийлөгчээр сонгогдвол Израильтэй гэрээг хянан үзэж, Ирантэй найрсаг харилцааг сэргээнэ гэж амласан тухай урьд тус агентлаг мэдээлсэн аж. Египетийн ерөнхийлөгч тус мэдээллийг няцааж, Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар ч ярилцлага өгөөгүйгээ онцлов.