Манай улсад халдан довтвол Ойрхи Дорнод дахь америкийн цэргийн бүх баазыг устгаж, Израильд цохилт өгнө гэж өчигдөр Тегеран сүрдүүлэв. Лалын хувьсгал хамгаалах корпусын нисэх хүчний командлагч Амир Али Хажин Заде энэ тухай мэдээлжээ. Түүний хэлснээр бүс нутаг дахь АНУ-ын 35 баазыг пуужингаар устгаж мэднэ. Ираны хүчирхэг баллистик пуужин 2000 км зайны тусгалтайг тэрээр тэмдэглэв. Мягмар гаригт ираны цэргийнхэн хэдэн ангилалын пуужинг туршсан тухай урьд мэдээлсэн билээ.Зарим нь Израильд хүрч мэднэ.