Красноярск хязгаарын 230 мянга гаруй оршин суугч АНДБН-ийн орнуудын олон улсын хөгжмийн наадмын арга хэмжээг сонирхов. Түүнд оролцсон 19 улсын 2500 гаруй төлөөлөгч уран чадвараа үзүүлжээ. Өнөөдөр хязгаарын соёлын сайд Елена Паздникова төгсгөлийн бага хурал дээр энэ тухай мэдээлэв.«Миний бодоход Красноярскын олон улсын хөгжмийн наадам оролцогч орнуудын төлөөлөгчдийг холбох ойлголцол, бүтээлч хамтын ажиллагааны нэг ёсны гүүр тавьсан» гэж соёлын сайд хэллээ.

6-р сарын 28-аас 7-р сарын 4-нийг дуустал Красноярскад болсон АНДБН-ийн орнуудын олон улсын хөгжмийн наадам уламжлалт ардын ба сонгодог, орчин цагийн урлагийг хослуулав. Янз бүрийн төрөл, чиглэлийн бүтээлч хамтлагууд хөгжмийн наадмын хөтөлбөрийн дагуу тоглож, кино, жүжиг үзүүлж, зураачдын ба гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Монгол улсын бүтээлч сэхээтнүүдийн төлөөлөгчид наадмын ажилд идэвхтэй оролцов.