Хятадын Сычуань мужийн Шифан хотын эрх баригчид полицтэй мөргөлдөөний улмаас саатуулагдсан 21 хүнийг суллажээ. Өнгөрсөн даваа гаригт төмөрлөгийн үйлдвэр барьж байгуулахыг эсэргүүцсэн орон нутгийн хүн амын жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүссэн юм. Бүсийн экологид хор хөнөөлтэй төмөрлөгийн үйлдвэр байгуулахын эсрэг тус хотын хэдэн зуун мянган иргэд эсэргүүцэн хотын гудамж талбайд гарсан юм. Хотын эрх баригчид мэдэгдэхдээ, эсрэгүүцэлийн жагсаалын явцад даваа гаригт болон мягмар гаригт 27 хүнийг саатуулсан гэсэн. Тэднийг засаг захиргааны байрны цонх хаалгыг эвдлэн сүйтгэсэн болон полицынхантай мөргөлдөөнд сэжиглэж буй юм. Мягмар гаригт орон нутгийн иргэд тэдгээри йг суллахыг шаардан хотын захиргааны дэргэд суулт зарлажээ. Одоогоор 6 жагсагч сааатуулагдсан хэвээр байна гэж Рейтер мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, Шифаны засгийн газар ер бусын алхам хийжээ. Тус хотын иргэдийн шахлатан дор тэд Sichuan Hongda төмөрлөгийн компаний төлөвлөсөн заводын барилгын ажлыг зогсоожээ. Өмнө нь мэдээлж байснаар, барилгын ажлыг зогсоогоод байгаа аж.