Сибирийн Красноярск хотод АНД-н бүсийн орнуудын Олон улсын хөгжмийн их наадам болж өнгөрлөө. Энэ үйл явдлыг тохиолдуулан москвагийн хөгжмийн зохиолч “Дэлхийн хүн амд илгээх ” хүндэтгэлийн бүтээл туурвисан. Энэ бүтээлээр наадмыг нээсэн юм. Уг зохиолыг Красноярскийн симфони-найрал хөгжим, оюутны эмхэтгэсэн найрал дуу болон Хойд туйлын үндэстэнүүдийн төрөл бүрийн хамтлагууд хамтран тоглов.

Их наадмын бусад тоглолтуудын нэгэн “Илгээлтийг” хүндэтгэлтэй тоглов. Уг хөгжмийн бүтээлд Сибирийн сүр жавхаа, хүчирхэг, нууцлаг байдлыг гайхамшигтай дүрсэлжээ. Зочид дуучид, бүжигчид болон жүжигчдийг болоод хүүхдийн бүжгийн хамтлагуудын өсвөрийн бүжигчдийг хийгээд хүүхэлдэйн болон циркийн жүжигчдийг үргэллжилсэн алга ташилтаар хүлээн авлаа.Наадмын нээлтийн өдөр болсон Сибирийн хамтлагуудын концертын хөтөлбөр нь наадмын эздийн нэрийн хуудас боллоо.

Красноярскийн хөгжмийн их наадам долоо хоног үргэлжиллээ. Арга хэмжэээнд АНД-н бүсийн 19 орны 500 орчим жүижгчид, зураачид болон хөгжимчид оролцсон. Энэхүү төсөл нь цар хүрээний хувьд хосгүй төдийгүй олон төрлийн жанруудыг багтааж чадсан юм. Наадмын хүрээнд төрөл бүрийн үзэсгэлэнгүүд, уран сайхны хөтблөрүд, сонгодог бүжгэн жүжгүүд, кино наадам, мэдээж хэрэг, урлагийн маастеруудын оролцсон хөжгмийн төслүүд байлаа. Урлаг шүүмжлэгчид болон урлаг судлаачид мэргэжлийн болон урлаг сонирхогчдод сонирхолтой байж мэдэх мэтгэлцээн, дугуй ширээний яриануудыг зохион явуулж байлаа.

Красноярск хот их наадмыг зохиогдох үеэр гурав дахь удаагаа Сибирийн соёлын төв болж буй юм. Энд дэлхийн өнцөг булан бүрээс сибирийн үзэгчдэд баяр тээж, сибирийн нууцгай сайхантай танилцах гэж авъяаслаг хүмүүс хүрэлцэн иржээ.

АНД-н бүсийн орнуудын анхны их наадам 1992 онд Красноярск хотод болжээ. Тэр үед Энэтхэг, Хятад, Индонез, Япон, Монгол, АНУ зэрэг 12 орны хамтлагууд байв. Хоёр дахь удаагаа 1995 онд урлагийн зүтгэлтэнүүд мөн энд хуран цугларсан. Эхний удаагаас хоёр дахь их наадамд оролцогчдын тоо хэд дахин өссөн байлаа. Өмнө нь Сибирьт хэзээ ч ийм тооны Ази болон далайн чанадын орнуудын онц бөгөөд бүрэн эрхтэй элчин сайдууд, хөгжимчид, урлаг судлаачид оролцож байгаагүй юм. Өмнө нь ганц ч удаа болов ийм олон төрлийн, өвөрмөц хөгжмийн хөтөлбөрөөр нэг ч наадам үзэгч олны гайхширлыг ингэж татаж байсангүй аж. Сингапурын хөгжмийн симфони, Филиппины сонгодог бүжгэн жүжиг, Бээжингийн дуурь. Удирдаачаар АНУ, Солонгос, Япон улсуудын шилдэг мастерууд ажиллаж байлаа.

Ингээд 17 жил завсарласны дараа Красноярск хотод урлагийн баяр эргэн ирлээ. Энэ удаа олон төрлийн жанр, хөгжимчид болон дуулаачдын төгс тоглолтууд болон их наадмын дулаан бүлээн уур амьсгал хосгүй байлаа. Харин угийн зочломтгой зангаараа цуутай сибирийнхний хувьд гэвэл, тэд наадамд оролцогчдод өөрийн дуу хуур, жүжигчний чадвар, бүжгийн урлагийн гайхамшиг болон чин сэтгэлийн сибирийн инээмсэглэлийг бэлэглэсэн юм.