Хятадын эрдэмтэд засгийн газартаа хандан хүн ам зүйн бодлогоо аль болох түргэн хянаж үзэхийг уриаллаа. «Нэгэн гэр бүл-нэгэн хүүхэд» бодлого хүн ам олноороо нас өтлөх, ажиллах хүчин дутагдах уршигтай болж мэднэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн судлалын төвийн ажилтнууд үзэж байна. Хоёр хүүхэдтэй байхыг бүх айлд зөвшөөрөх нь хүн ам зуйчдын нэгэн хавилбар болсон гэж «Чайна экономик таймс» сонинд бичжээ. Хятадын хүн амын эрчимтэй өсөлтийг тогтоон барихын тулд тус улсад 1970-д оны сүүлээр хүүхэд төрөлтийг хатуу хязгаарлав. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саатсан явдал эрдэмтэд ба эрх баригчдыг эл асуудлыг ахин авч үзэхэд хүргэв. 2011 онд БНХАУ-д ажил хийх чадвартай насны оршин суугчдын хувь 2002 оноос хойш анх удаа 74,5 хувиас 74,4 хүртэл буурав. 10 жилийн дотор 60-аас ах хүмүүсийн тоо 2,9 хувиар өсөн нэмэгдэж 13,3 хувьд хүрчээ. НҮБ-ын үнэлснээр Хятадын өнөөгийн байдал өөрчлөгдөхгүй бол 2050 он гэхэд тус улс ажиллах хүчнийхзээ 17,3 хувийг алдаж мэднэ.