Дэлхийн хамтын нийгэмлэг дэлхийн мансууруулах бодистой хийх дайнд ялагдаж байх зуур: жил бүр 200 мянга гаруй хүн георин болон кокаинээс болж нас барж байна. Дэлхийн тэргүүлэх улсууд мансууруулах бодисийн эсрэг нэгдсэн фронтыг байгуулах ёстой гэж Орос улсын Холбооны мансууруулах бодисийг хянах албаны тэргүүн үзэж байна. Виктор Иванов Латин Америкийн орнуудаар явж Перугийн нийслэл Лимад болсон Олон улсын бага хурлын дүнг нэгтгэн хэлсэн юм.

Афганы героин, латин америкийн кокаины улс дамжсан тулгамдсан асуудлуудын заналхийллийг шийдэхийн тулд Орос улс, АНУ, ЕХ, Өмнөд Америкийн орнуудтай харилцан үйл ажиллагаагаа зөвшилцөх ёстой юм. Оросын мансууруулах бодистой тэмцэх албаны тэргүүн Виктор Ивановын Аргентин, Бразил, Перугийн мэргэжил нэгтэнүүдтэйгээ хийсэн яриа хэлэлцээрийн мөн чанар ийм аж.Нөгөөтэйгүүр, НҮБ-аас чухал шийдвэр гаргуулах нь хялбар аж. Виктор Ивановын ярьж байгаагаар, мансууруулах бодисийн үйлдвэрлэлийг энх тайван аюулгүй байдалд заналхийлэх терроризмтэй тэмцэхтэй нэгэн адил үзэх шийдвэрийг НҮБ гаргажээ.

«Хэдэн зуун хүн амь насаа алдаж байгаа далайн дээрэмийг дэлхийн энх тайван аюулгүй байдалд заналхийлж байна гэж НҮБ хүлээн зөвшөөрчээ. Жишээ нь, Афганистанд мансууруулах бодисийн үйлдвэрлэлийн улмаас жилд 100 гаруй мянган хүн нас бариж байгаа нь өнөөг хүртэл олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгаагаар тооцогдож байсангүй. Тиймээс бид ээнхүү тулгамдсан асуудалтай дэлхийн хамтын нийгэмлэгтэй хүчин чармайлтаа нэгтгэн тэмцэж болох юм гэж үзсэн юм» гэж Виктор Иванов хэллээ.

Саяхан Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мексикийн Лос-Кабос хотод хийсэн мэдэгдэлдээ, бохир мөнгөний болон мансууруулах бодистой тэмцэх тулгамдсан асуудлуудыг бид дэлхийн хамтын нийгэмлэгтэй хүчин чармайлтаа нэгтгэн шийдэх ёстой гэсэн. Өнөөдөр мансууруулах бодис нь хэдэн мянган хүний амийг хөнөөж байгаа аймшигт хор төдийгүй, олон улсын бодлогын хэрэгсэл гэдэг хэнд ч нууц биш юм. Мансууруулах бодисийн наймаачид жил бүр хууль ёсны наймаанаас 500 тэрбум орчим долларын ашиг бол байна. Мансууруулах бодисийн үндсэн тээврийн зам явж байгаа Төв Ази болон Африкийн орнууд байнга тогтворгүй байна: энэ нь хар тамхины наймааны толгойлогчдод ашигтай байдаг. Түүнчлэн, эдгээр “бохир мөнгөөр” террористуудын үйл ажиллагааг санхүүжүүлж байна.

Сүйрлийн хэмжээний хүрээ их тэлж байгаа тул бүхдэлхийн мансууруулах бодисийн эсрэг фронтыг хойш тавилгүй байгуулах шаардлагатай байна гэж Виктор Иванов үзэж байна. Латин-америкийн аялалын явцад ОХУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албаны тэргүүн  Бразил, Сальвадор, Никарагуа, Перу улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Үүнээс хойш бодит амьдрал дээр кокийн тариалалттай тэмцэх болон мансууруулах бодисийн транзиттэй эдгээр улсуудын засгийн газрууд ганцаар тэмцэх зовлонгүй болсон гэж Виктор Иванов тэмдэглээд

«Сүүлийн 7 жилд кокаины тээвэрлэлтийн замд өөрчлөлт орж, хойд чиглэлээс Атлантаар дамжин Европ руу Баруун болон Хойд Африкийн орнуудаас Орос улс руу дамжиж байна. Чухам энэхүү байдал нь Орос улсад Латин-америкийн орнуудтай хамтран ажиллах нэмэлт утга санааг өгсөн юм. Бидний үзэж бгйаагаар, оросын зах зээл дээр латин-америкимйн кокаин 5 мянган тонн хүртэл байна. Өнгөрсөн жил Бразилиас Орос руу нийлүүлэх мансууруулах бодисийн хууль бус наймааг хаахын тулд Орос, Бразил, Франц болон Украйны тусгай албууд хамтран ажилласан юм» гэлээ.

Түүнчлэн, Виктор Ивановын мэдэгдсэнээр, Болив, Колумб, Перу, Эквадор улсуудтай тусгай курс нээж ажлуулах тухай хэлцэл хийсэн бөгөөд оросын мэргэжилтэнүүд мансууруулах бодисийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаасаа хуваалцана. Энэ жилийн 5-р сард Орос улсын хар тамхитай тэмцэх цагдаагынхан Никарагуад цуврал лекц уншиж, туршлагаасаа хуваалцсан. Туршлага амжилттай болж өнгөрсөн.