Өнөөдөр Европын цөмийн судлалын төвийн эрдэмтэд шинэ бөөмсийг нээсэн тухай зарлав. Гэвч Хиггсийн бозон гэгчийг нээсэн гэж тэд одоогоор итгэлтэй хэлж чадахгүй байна. Туршилт хийж байгаа хэсэг эрдэмтний нэг Жо Инкандела энэ тухай Европын цөмийн судлалын төвийн семинар дээр мэдэгдлээ.Физикчид дэлхийн цэнэгт бөөмсийн хамгийн том хурдасгуур болох Их коллайдерын 27 км урт хонгилд хоёр чиглэлээр бараг гэрлийн хурдацтай хөдлөж байгаа протоны сацрал мөргөлдөх үйл явцад дүн шинжилгээ хийжээ.Хиггсийн бозон гэгч стандарт маягийн физикийн онолын хүрээнд эгэл бөөмсийн массыг « хариуцана» гэж үзсэн юм. Түүнийг «бурхны бөөмс» гэжээ. 13,7 тэрбум жилийн тэртээ Их дэлбэрэлтээс хойш Хиггсийн бозон гэгчийг үүсгэсэн хүчин одонт орчлон, одод, гаригуудыг үүсгэх эхлэл тавьсан гэж зарим физикч үзэж байна. 1964 онд английн физикч Питер Хиггс ийм бөөмс байгааг таамаглажээ.